Аваргуудын лигийн шөвгийн наймын шийдвэрлэх тулаанаа дэлхийн брэнд “1xBet”-ийн албан ёсны түнш Барселона, Пари Сен-Жермен клубууд хийх гэж байна. Барселона клуб нутаг нэгт Атлетико Мадридтай учраа таарсан бол өнгөрсөн жилийн аварга ПСЖ клуб Английн Ливерпүүл клубтэй учраа таарсан. Тэмцээний хувь заяаг шийдвэрлэх тоглолтын өмнө багуудын нөхцөл байдалтай танилцъя.
Барселона vs Атлетико Мадрид

Хоёр клуб шинэ улирал эхэлснээс хойш тав дахиа таарч байна. Үүнээс Барселона клуб Эзэн хааны цомын тэмцээнд хожигдож, бусад учраануудад бүгдэд нь ялалт байгуулжээ. Одоо Ямаль, Педри зэрэг залуу авьяастнууд ямар ч илбэ шид үзүүлж болно. Нэг харамсалтай мэдээ байгаа нь Рафинья гуяны бэртлийн улмаас оролцохгүй. Бернал шагай, Кристинсен өвдөг, де Йонг чагтан холбоосны бэртлээс болж талбайд гарахгүй. Барселона клуб сүүлийн нэг сарын хугацаанд таван тоглолт хийхэд нэг ч хожигдолгүй бахдам амжилттай байна. Дээрээс нь гэртээ хийсэн сүүлийн таван тоглолтдоо бүгдэд нь хожил байгуулжээ.
“Тоглолтын уур амьсгал ширүүн, гайхалтай тоглогчид дүүрэн тоглолт байх болно. Атлетико Мадрид бол хэцүү өрсөлдөгч байсаар ирсэн. Бид үндсэн зорилгодоо гол анхаарлаа төвлөрүүлж, хичээж тоглох болно”
Барселона клубийн дасгалжуулагч Ханси Флик
Атлетико Мадрид энэ жил Аваргуудын лигт тун жигд тоглолт үзүүлсээр шөвгийн наймд шалгарсан. Симеоннегийн удирдлага дор Атлетикогийн залуус бат бөх хамгаалалт, нарийн зохион байгуулалттай бөмбөгний шилжилтэд анхаардаг байсан бол одоо тэд довтолгооны хөлбөмбөгт анхаардаг болсон. Гриезманн, Альварес, Сорлот, Лукман гэдэг нэрс ямар ч клубийн хамгаалалтын “зүрхийг үхүүлнэ”. Тэд сүүлийн таван тоглолтод хоёр хожиж, гурав хожигдсон. Ялангуяа дараалж гурав хожигдсоныг дурдах нь зүй. Дараалж гурав хожигдохдоо нэг гоолын зөрүүгээр хожигдсон нь хамгаалалтын жижиг алдаа ямар үнэтэй вэ гэдгийг Симеонегийн залууст сануулсан байх. Атлетикочууд зочлон тоглолтод маш тааруу формтой байгаа. Тэд сүүлийн таван зочлон тоглолтод ердөө нэг ялж, нэг тэнцэж, бусдад нь хожигдсон.
“Барселона ямар клуб вэ гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс бид илүү нягт, уян хатан тоглох ёстой. Мэдээж тоглолтын гол дүр нь тэд ч, манай баг яаж тоглох боломжтой вэ гэдгээ хангалттай нотлон харуулсан шүү дээ”
Атлетико Мадрид клубийн дасгалжуулагч Диего Симеоне
ПСЖ vs Ливерпүүл

Өнгөрсөн улирлын аваргууд энэ жил Аваргуудын лигт яг өмнөх шигээ л сайн формтой байгаа. Өнгөрсөн жил хасагдах шатанд Ливерпүүлтэй учраа таарч ялалт байгуулан цааш явсаар түрүүлсэн. Энэ шатны хамгийн өрсөлдөөнтэй учраа нь магадгүй энэ байх. ПСЖ-д одоогоор бэртэл гэмтэл асуудал болох зүйл биш байна. Гол нь хамгаалалтын шугамд ялимгүй ч гэсэн алдаа гаргахгүй байх нь чухал. Тэд энэ жил эцсийн мөчид хэтэрхий олон гоолыг хаалгандаа алдаж, хаалгаа хуурай манах боломжоо алдсан. ПСЖ клуб сүүлийн таван тоглолтод дөрөв, ялж нэг ялагдсан. Гэртээ хийсэн таван тоглолтдоо нэг ял, нэг тэнцэж гурав ялсан гэх амжилттай байна.
“Гайхалтай цэнгэлдэхэд, хөгжөөн дэмжигчдийн давтагдашгүй уур амьсгалын дунд энэ тоглолт өрнөнө. Энэ цэнгэлэхэд хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ялалт байгуулах нь бидний зорилго. Тэмцээний энэ үед хэн нэг нь илүү фаворит байна гэж байдаггүй юм. Гол нь бид өөрсдийн гаргадаг тоглолтоо үзүүлээд, жижиг алдаа гаргахгүй байх нь чухал”
ПСЖ клубийн дасгалжуулагч Луйз Энрике
Өнгөрсөн жилийн Премьер лигийн аварга Ливерпүүлийн энэ жилийн формыг орон гаран гэвэл зохилтой. Гэхдээ Аваргуудын лигт харьцангуй тогтвортой тоглолт үзүүлсээр энэ хүрсэн. Тэднийг энэ жил бэртэл, гэмтэл зовоож байгаа гэхэд болно. Яг одоо талбайд гарах боломжтой долоон тамирчин бэртэлтэй байна. Ливерпүүлийн сүүлийн тоглолтын форм тун тааруу байна. Тэд ердөө нэг ялж, нэг тэнцэж, бусдад нь ялагджээ. Зочлон тоглолтод ч тааруу үзүүлэлттэй байгаа. Тэд нэг ялж, бусдад нь ялагдсан. Энэ асуудлаа шийдэхгүй бол Ливерпүүл дараагийн шатанд шалгарна гэдэг нь юу л бол. Аваргуудын лигт тэд хоорондоо хамгийн сүүлд тав таарахад ПСЖ гурав, Ливерпүүл хоёр ялалт байгуулсан. Энэ тоглолтын өмнө Александер Исак бэртлээсээ эргэн ирнэ гэж байгаа ч эцсийн байдлаар батлагдаагүй байна. Ямар ч байсан тоглолтын өмнөх бэлтгэлд хамрагдсан.
“Улирлын турш бидний байгаа байдал ямар байгаа билээ, ойлгомжтой зүйл байх. Би энэ бүгдийг баларсан бүтэлгүйтэл бус арга барилаа олох сорилт гэж харж байгаа. Бид тоглолтын эхний 35 минутад хяналтаа алдах ёсгүй. Эхнээсээ л хяналтаа алдах юм бол үр дүн нь сөрөг байна. Тиймээс бид улам хичээж тоглох болно”
Ливерпүүл клубийн дасгалжуулагч Арне Слот

Сэтгэгдэл ( 1 )
Барса, ПСЖ ялнаа. Тэдний боломж илүү