Европын хавар: Будапештийг хэн нь зорих вэ?!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Аваргуудын лиг шийдвэрлэх шатандаа ирлээ. Дөрөвдүгээр сарын дундуур хагас шигшээд өрсөлдөх багуудын нэр тодорхой болно. Дэлхийд тэргүүлэх “1хBet” брэндийн албан ёсны түнш Барселона болон Пари Сен-Жермен тэргүүтэй найман багийн өрсөлдөх хуваарийг та бүхэнд танилцуулъя.

Пари Сен-Жермен vs Ливерпүүл

Энэ шатны хамгийн үзүүштэй, өндөр түвшний тоглолт бол яах аргагүй энэ учраа. Хоёр баг өнгөрсөн жил шөвгийн 16-д учраа таарч байв. Өнгөрсөн жил Францын клуб илүү гэдгээ харуулж, Аваргуудын лигт түрүүлж чадсан. Тэд энэ жил цомоо хамгаалах эрмэлзэл дүүрэн байна. Тэд өмнөх шатанд Челси клубийг хоёр тоглолтод хожиж энэ шатанд гарч ирсэн.

Ливерпүүл клубийн хувьд Английн премьер лигтээ орон гаран байгаа ч Аваргуудын лигт илүү тоглож байгаа. Арне Слотын залуус Туркийн Галатасарайг яаж хожсон шиг ямар ч клубийн эсрэг хэрхэн тоглохоо мэднэ. Улирал дуусгаад Мохамед Сала багаасаа явахаа зарласан нь багийн бусад гишүүдэд нөлөөлж өмнөхөөсөө илүү хичээх нь дамжиггүй.

Барселона vs Атлетико Мадрид

Каталончууд Аваргуудын лигийн энэ улирлын цом өргөх магадлалтай цөөхөн клубийн нэг. Ялангуяа Ямаль, Рафинья, Педри нарын авьяаслаг залуусыг зогсооно гэдэг бэрхтэй. Фликийн тоглолтын хэв маяг яг л Бразилтай адил байна. Учир юу гэвэл “Чи гоол оруул, бид ч хүссэнээрээ гоолдоно” гэдэг зарчмаар тоглож буй. Ер нь тэдний тоглолтыг үзэх үргэлж сайхан байдаг.

Симеонегийн удирдлага дор Атлетикогийн залуус бат бөх хамгаалалт, өндөр эрчимтэй бөмбөг шилжилтэд анхаардаг байсан бол одоо тэд довтолгоондоо анхаардаг болжээ. Гриезманн, Альварес, Сорлот нар өрсөлдөгчдөө аюул тарих өндөр чадамжтай. Өвлийн солилцоо наймаагаар Атлетикод нэгдсэн Лукманыг ч мөн мартах учиргүй. Тэд Эзэн хааны цомд Барселона клубийг хассан. Тэд Европын тавцанд ч яагаад үүнийг давтаж болохгүй гэж?
 


Реал Мадрид vs Баейрн Мюнхен

Дархан аваргуудын тулаан. Хоёр багийн нэг ижил зүйл нь хоёул довтолгооны философитой. Мюнхенийнхэн тэмцээнд оролцох болгондоо л гол өрсөлдөгчдийн нэг байсаар ирсэн. Кейнийн аймшигт довтолгоо, клубийн тоглогчдын ойлголцол, шийдвэрлэх шатанд хэрхэн тоглохоо мэддэг тэдний туршлага нь Германы клубийг маш хүчтэй өрсөлдөгч болгодог юм.

Реал Мадрид бол энэ тэмцээний дархан аварга. Тэд хасагдах шатанд “махны машин” шиг л байдаг. Мбаппе, Вини Жуниор нар довтолгооны аюул тарьдаг. Үүн дээр хэрэв Мбаппе шагайн бэртлээсээ эргэн ирвэл бүр ч аюул тарих нь дамжиггүй.

Спортинг vs Арсенал

Португалийн арслангууд энэ жил онцгой байгаа. Өмнөх дасгалжуулагч Аморимыг Манчестер Юнайтед клубд алдсан ч Руй Борхесийн удирдлага дор лигтээ түрүүлж, одоо тэд Аваргуудын лигийн хагас шигшээд анх удаагаа шалгарахын төлөө тэмцэж байна. Луйз Суарез хэдийгээр Йокерешээс бага гоол оруулж байгаа ч сөрөг довтолгооны гайхалтай чадвартай гэдгээ хангалттай нотлон харуулсан.

Йокерешийг эгнээндээ нэгтгэсэн Арсенал клуб Премьер лигийг тэргүүлж байна. Тэд энэ жил Аваргуудын лигт анх удаагаа түрүүлж яагаад болохгүй гэж? Эцсийн эцэст тэд өмнөх шатуудад гайхалтай тоглолт үзүүлсээр энд ирсэн. Ялангуяа Райс, Сака, Райа нар гайхалтай байгааг мартаж үл болно. Чухамдаа тэд Европын анхны цомоо өргөхийн төлөө тэмцэх болно.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 52 минутын өмнө

Энэ жил хасагдах шатны сугалаа лоосуутай болсон, тэгээгүй бол Порто-Арсенал гэсэн хоёрдугаар эгнээнийхэн юу гэж дээш гарч ирэх, бас хоорондоо таарах гэж, сугалаа хийхдээ юу гэж төлөвлөж зохиолыг нь бичсэн юм бол доо, хөөрхий

0  |  0
Top