Аваргуудын Лиг | “Слотын машин” Парист ажилласангүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 09

Ёстой ингэж хэлмээр л өдөр байлаа. Английн аваргууд ПСЖ-ийн хаалга руу нэг ч удаа аюултай цохиж чадаагүй гэвэл итгэх үү. Итгэхээс өөр аргагүй байлаа. Өнгөрсөн жил Премьер лигт түрүүлж асар их итгэл найдварыг “Мерсисайдад” төрүүлсэн Голланд эр Арне Слот энэ жил нэг л орон гаран байгаа. Яаж ч орон гаран байсан тэд өнөөдөр хожигдох эрхгүй байсан. Ядахдаа хаалга руу аюултай цохилт хийх байсан юм. Учир нь өнгөрсөн жил шөвгийн 16-д Ливерпүүл ПСЖ-тэй учраа таарахад хоёр тоглолтод дараалан хожигдоод нутаг буцаж байсан билээ.

ПСЖ гэртээ ирэхдээ нүүр бардам ирсэн. Учир нь энэ тоглолтын өмнө Английн багтай хийсэн сүүлийн дөрвөн тоглолтын хоёрт нь ялалт байгуулаад байлаа. Сүүлд Челсиг нийлбэр дүн 8:2 харьцаагаар бут ниргээд буцаасан. Тийм ч учраас Слотын залуус нэлээн жийрхэнгүй ирсэн нь тодорхой. Слот тоглолтын өмнө “Бид эхний 35 минутад хяналтаа алдаж болохгүй” гэж хэлсэн нь ёстой л үнэн байсан. Тоглолтын 11 дэх минутад ПСЖ-ийн Дезире Дуэ гоол оруулж тэргүүллийг багтаа авчрав. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Усман Дембеле өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг эвдэн үр дүнтэй боломж ч үүсгэж байлаа. Гүржийн гоц авьяастан Хвица Кварацхелия ч боломж гаргасан. Гэвч Мамардашвили гэх нутаг нэгт хаалгач нь олон боломжийг хааж байсан юм. Хэрэв тэр байгаагүй бол Ливерпүүл эхний үед л дөрвөн гоол алдах боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

ПСЖ клуб Аваргуудын лигийн хасагдах шатанд найм дараалж хожигдоогүй гэх үзүүлэлттэй болж байна. Энэ нь Францын клубуудын дээд амжилт юм.

 

Слотын залуус хоёрдугаар үеийг арай өөрөөр эхлүүлсэн. Уго Экитике цохисон ч хаалганы дээгүүр шувуу буудав. Нөгөө талд ПСЖ ч хаалттай цохилтоо алдаж, тэргүүллээ баталгаажуулж чадсангүй. Ингэсээр тоглолтын 65 минутад Жоау Невешийн дамжуулалтыг Кварацхелия чулуу болгосноор 1xbet олон улсын брэндийн албан ёсны түнш ПСЖ гэртээ тэргүүллээ улам баталгаажуулав. ПСЖ тоглолтын эцсийн мөчид тэргүүллээ улам баталгаажуулахыг хичээсэн ч чадаагүй. Ингэснээр Слотын баг агуулга, бөмбөг эзэмшилт, үүсгэсэн боломж, хаалга руу цохисон аюултай цохилт гээд бүх үзүүлэлтээр дээрэлхүүлсээр Мерсисайдын зүг буцлаа. Эсрэгээрээ ПСЖ клуб Аваргуудын лигийн хасагдах шатанд найм дараалж хожигдоогүй гэх үзүүлэлттэй болж байна. Энэ нь Францын клубуудын дээд амжилт юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.119.33.106) 2026 оны 04 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(105.119.33.106) 2026 оны 04 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зочин(202.126.88.103) 2026 оны 04 сарын 09

Бадарчин баярлаад арай л эрт биш үү, psg байтугайгийнх нь эсрэг 3-0 с эргээд ирчихдэг улс шүү наадуул чинь

0  |  0
zzzz-d(202.21.124.2) 2026 оны 04 сарын 09

Слотын машиныг чи л ойлгодогггүй юм байгаа биз. Чамаас бусад нь ойлгоно баньд аа

0  |  0
zzzzz(66.181.176.150) 2026 оны 04 сарын 09

khelberdej gadaad ugeer bichikhee bolichikhwol yasan yum bol , ikhenkh ni oilgokhgui ,khelberdegchee\n

0  |  1
Top