ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Думын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гэрэл зураг дарахыг хориглох шийдвэр гаргажээ. Учир нь цахим орчинд Төрийн Думын гишүүд чуулганы хуралдааны үеэр юу хийдэг тухай фото сурвалжилга цацагдсантай холбоотой байна. Уг шийдвэр чухам хэдий болтол үргэлжлэх нь тодорхой байгаа юм. Гэхдээ зураглаачдыг чуулганы хуралдааны сонгогдсон хэсэгт, тогтоосон хугацаанд видео бичлэг хийхийг зөвшөөрчээ.
Улс эх орон нь дайны нөхцөл байдалтай байхад Төрийн Думын гишүүдийн нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа учраас дээрх шийдвэрийг гаргажээ. “Москва Таймс” сонины мэдээлснийг харвал дээрх шийдвэр ирэх есдүгээр сарыг дуустал үргэлжилж болзошгүй байна. Учир нь ирэх есдүгээр сард ОХУ-д парламентын сонгууль болох юм.

Сэтгэгдэл ( 0 )