Сагсан бөмбөг сонирхогчид бөмбөг сагсанд орох мөчөөс ч илүүтэй бөмбөг залж, хуурах урлагт дуртай. FIBA-гийн албан ёсны түнш 1xBet-ийн хэрэглэгчид ч ялгаагүй. Хэн ч зүгээр л механикаар бөмбөгийг сагсанд шидэхийг харахыг хүсэхгүй. Харин жинхэнэ гайхалтай шоу үзэхийг хүсдэг. Тиймээс бид өнөө цагийн шилдэг дриблчдын жагсаалтад багтах гол нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Кайри Ирвинг

NBA-д гараагаа эхэлснээс хойш бараг 15 жил өнгөрсөн ч түүний бөмбөг залж, хуурах техникийг өнөөг хүртэл судлагдсаар байна. Түүний тоглолт бол цээжилсэн хөдөлгөөн биш, харин цэвэр импровизац, төгс төгөлдөр илэрхийлэл юм. Кайри бол нэгэн цагт Аллен Айверсоны харуулж байсан түвшинд хамгийн ойртож чадсан тоглогч.
Түүний хийдэг кроссовер, финт бүрт бөмбөг гарт нь наалдсан мэт харагдана. Талбай дээр тэр яг л өөрийн гэртээ байгаа мэт тоглодог. “Uncle Drew” дүрээрээ тоглосон бичлэгүүд нь алдартай болсон нь ч санамсаргүй зүйл биш. Тэтгэвэрт гарсан хойноо ч тэр өрсөлдөгчдөө хуурах хөдөлгөөнөөрөө гайхшруулах нь эргэлзээгүй.
Стефен Карри

Карри бол зүгээр нэг холын зайн шидэлтээрээ алдартай тоглогч биш. Тэр олон талын авьяастай нэгэн. Тэр дриблингийг гайхуулахын тулд бус, харин яг л мэс заслын багаж шиг нарийн зорилгоор ашигладаг. 2026 оны гуравдугаар сард 38 нас хүрэх ч одоо ч үчимбэр лугаа адил уян налархай хөдөлсөөр.
Талбай дээр ямар ч техник хэрэглэсэн бай, түүний эсрэг тоглогч эцэстээ тэнцвэрээ алддаг. Үүний тулд нэг л агшин хангалттай. Хоёр удаагийн MVP-ийн түвшний тоглогч үүнийг л хүлээдэг.
Де’Аарон Фокс

Спөрс багийн холбогч Фокс өөрийгөө лигийн хамгийн хурдан тоглогч гэж олонтаа хэлсэн байдаг. Үүнтэй ч маргах хүн цөөн. Харин тэр хурдтайгаа бөмбөгийг хэрхэн хянаж чадаж байгаа нь бүр ч гайхалтай.
Де’Аароны довтолгооны түрэмгий хэв маяг түүнийг сагс руу ойртоход нь боломж олгодог. Тэр онооны жинхэнэ мастер. Нэвт довтолж, холоос шидэж, багийн сул талыг олж чадна. Хурдан довтолгооны үеэр чиглэлээ агшин зуур өөрчилж байгааг нь харахад түүний овог нэр “махчин амьтан” гэсэн утгатай гэдгийг санагдуулна. Энэ “үнэг”-ийг агнах нь хамгийн хурдан өрсөлдөгчдөд ч амаргүй.
Шай Гилжес-Александр

Түүний дрибл онцгой үр дүнтэй. Шай тэсэрсэн хурдаараа бус, гайхалтай уян зөөлөн хөдөлгөөнөөрөө ялгардаг. Тэр өөрийн хэмнэлээр тоглодог бөгөөд өрсөлдөгч нь түүнийг удаан байна гэж бодох зуур аль хэдийн цагираг дор ирчихсэн байдаг. Урт алхам, огцом чиглэл өөрчлөлт, төгс тэнцвэр, түүний хөдөлгөөнүүд санаанд оромгүйгээр “удаан” мэт харагдана
Шай хамгаалалтын хамгийн өчүүхэн завсраар ч шурган гарч чаддаг. Түүний уран нарийн хөдөлгөөнүүд өрсөлдөгчдийг дараагийн алхмыг нь таах гэж байгаад алдаа гаргахад хүргэнэ.
ЛаМело Болл

ЛаМело Болл бол NBA-д ч, гадаах талбайд ч адилхан зохицох тоглогч. Тэр өөрийгөө зүүн гараараа төрсөн гэж ярьдаг ч, хөвгүүдээ NBA-д гаргахыг мөрөөддөг байсан аав нь түүнийг баруун гараар тоглож сургажээ. Харин энэ нь Боллыг бүр ч урьдчилан таамаглахад бэрх болгожээ.
2025 онд тэрбээр All-Star-ын фанатуудын дунд явуулсан санал асуулгаар Дорнод бүсийн хамгаалагчдын дунд нэгдүгээрт орсон нь гайхах зүйл биш. 2026 онд санал хураалтын систем өөрчлөгдөж, Болл Дорнодод 13-р байрт бичигдсэн ч улирлын бараг дөрөвний нэгийг өнжсөн гэж бодоход энэ бол маш сайн үзүүлэлт. Бүжиглэж байгаа мэт тоглох Боллын бөмбөг залах урлагаараа фэнүүдийнхээ хайрыг татдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )