Хятадад анх удаа бичил долгионы зэвсэг бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хятадын эрдэмтэд дэлхийд анх удаа нэг минутын дотор импульс гаргах чадвартай 20 ГВт хүчин чадал бүхий бичил долгионы зэвсэг бүтээжээ. Дэлхий дээрх анхны ийм төрлийн систем дэлхий орчмын нам тойрог замд хиймэл дагуулуудын үйл ажиллагааг тасалдуулах, ажиллагаагүй болгох чадвартай гэж South China Morning Post хэвлэлд бичжээ.

TPG1000Cs төхөөрөмжийг Шэньси мужийн Шиан дахь Цөмийн технологийн баруун хойд хүрээлэнд бүтээжээ. Уртаараа дөрвөн метр, таван тонн жинтэй эл аппаратыг ачааны тэрэг, цэргийн хөлөг онгоц болон нисэх онгоц, тэр бүү хэл хиймэл дагуул дээр ч суурилуулах боломжтой.

Үүнтэй ижил төстэй төхөөрөмжүүд гурван секундээс хэтрэхгүй хугацаанд тасралтгүй ажиллах хүчин чадалтай байснаас гадна хэмжээгээрээ нүсэр байсныг тус хэвлэл онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top