Новак Джоковичийн цохиур 540 мянган ам.доллароор зарагджээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сербийн алдарт теннисчин Новак Джоковичийн 2012 оны Австралийн нээлттэй АШТ-ний финалд тоглож байсан цохиур дуудлага худалдаагаар 540 мянган ам.доллароор зарагдсан тухай SCP Auctions ордон мэдээлжээ.

Тэрбээр 2012 оны АШТ-ийн финалд Испанийн тамирчин Рафаэль Надалийг 5:7, 6:4, 6:2, 6:7 (5:7), 7:5 оноогоо ялсан билээ. Их дуулгын тэмцээний финалын тоглолтын түүхэнд хамгийн удаан буюу таван цаг 53 минут үргэлжилсэн тоглолт юм.

ESPN хэвлэлд онцолсноор, Джоковичийн цохиур мөн дуудлага худалдааны түүхэнд газрын теннисний хэрэгслээс хамгийн өндөр үнэд хүрчээ. Үүнээс өмнө Джоковичийн 2023 оны Уимблдонд ялсан Испанийн тамирчин Карлос Алькарасын цохиур 173 мянган ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож байжээ.

Өдгөө 38 настай Джокович нь ("Ролан Гаррос"-т гурван удаа, Уимблдонд долоо, US Open - 4, Australian Open – 10, нийт  Их дуулгад 24 удаа түрүүлж, эрчүүдийн ганцаарчилсан төрөлд рекорд эзэмшдэг билээ. Тэрбээр олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш Мэргэжлийн теннисчдийн холбооны 101 шагналыг хүртсэнээс гадна 2024 оны олимпийн алт, 2008 оны олимпийн хүрэл, 2010 оны Дэвисийн цомын эзэн бөгөөд нийт 428 хоног дэлхийн теннисчдийн чансааг даралан тэргүүлсэн үнэмлэхүй амжилттай домогт тамирчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top