Ла лигийн аваргын төлөөх өрсөлдөөн, тэр дундаа Испанийн хоёр гигантуудын өрсөлдөөн улам ширүүслээ. Тэднийг одоо ердөө ганцхан л оноо зааглаж байна. Өнгөрсөн жил Барса түрүүлсэн. Энэ жил эзэн хааны Реал Мадрид зүгээр байхгүй нь ойлгомжтой.
Каталон нутгийн баг өнгөрсөн амралтын өдөр Майоркатай учраа таарч Ламин Ямалийн гайхалтай тоглолтын ачаар 3:0 тэргүүлсэн. Ингэснээр Реал Мадрид ням гарагт өрсөлдөгчөө заавал хожих даалгавартай болсон юм. Арбелоагийн цэргүүдийн даалгавар хүндэрсэн гэсэн үг. Гэвч тэд даалгавраа амжилттай биелүүлсэн. Тэд Валенсиа клубийг “Мастеиа” цэнгэлдэхэд нь 2:0 харьцаагаар буулган авлаа. Тэдэнд гэхдээ Жюд Беллигем, Вини Жуниор, Родриго нар байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Реал Мадридад одоо клубийн дотоод уур амьсгал тааруу, гарааны үндсэн бүрэлдэхүүнд багтах дэндүү олон ур чадвартай тоглогчид байгаа нь асуудал болж байгаа ч энэ улиралд түрүүлэхийн төлөө тэмцсээр байна.
Испанийн хөлбөмбөгийн дээд лиг болох Аваргуудын лигийн аваргын төлөөх өрсөлдөөн ширүүслээ. Реал Мадрид болон Барселона клубийг одоо ердөө ганцхан л оноо зааглаж байна.
Ирэх долоо хоногуудад тэднийг олон хүндхэн хуваарь хүлээж буй. Тэдний гаргах жижиг алдаа л аваргын төлөөх өрсөлдөөнийг үндсээр нь өөрчилнө. Тийм ч учраас аль, аль нь алдаа гаргахгүйн төлөө хичээж байна. Хоёр клубийн хувьд Аваргуудын лигийн хүндхэн өрсөлдөөн хүлээж байгааг ч дурдах нь зүйн хэрэг.
Барселона ирэх тойргуудад
Дэлхийд алдартай "1xBet" брэндийн хамтрагч Барселона клубийн хувьд ирэх хоёр тойргийн тоглолт харьцангуй сул өрсөлдөгчтэй таарахаар байна. Тэд лигийн хасагдах хэсэгт бичигдэж буй Жирона клубтэй ирэх амралтын өдөр дараа нь доод лиг рүү унах нь бараг тодорхой болсон Леванте клубтэй таарна. Харьцангуй өрсөлдөөн багатай байх тул 2-р сарын 12-нд Эзэн хааны цомын тэмцээнд үндсэн бүрэлдэхүүний гаргах бүрэн боломжтой гэсэн үг. Гэхдээ тэд санаа амарч болохгүй. Учир нь энэ улиралд гайхалтай формтой байгаа Вийареал клубтэй 2-р сарын 28-нд учраа тарсан. Тэгээд дараа нь 3-р сарын 8-ны өдөр Атлетик клубтэй таарч тоглоно. Энэ хоёр тоглолтыг даваад гарчихвал өөрсдийн цэнгэлдэхдээ Севийя клубийг хүлээн авна. Севийятай улирлын эхэнд учраа таарахдаа 4:1 хожиж байлаа.
Реал Мадрид ирэх тойргуудад
Реал Мадрид клуб Эзэн хааны цомоос хасагдсан ч Аваргуудын лигийн плей-офф шатанд Бенфикатай учраа таарсан. Үүний зэрэгцээ хоёрдугаар сарын 14-ний өдөр Реал Сосьедад клубтэй таарч тоглоно. Сосьедадын цэнгэлдэх Испанийн хоёр гигантад тийм ч амархан байхгүй. Үүнийг түүх ч гэрчилнэ. Ингээд тэд Лиссабон руу зүглэж, Бенфикагийн гэрт тоглох учиртай. Удалгүй тэд Оссасунатай ээлжит тойрогт учраа таарсан. Хэрэв тэд энэ тоглолтод ямар нэгэн сэлгээ хийхгүй л бол дөрөв хоногийн дараа Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтоо хийх учраас үүнийг урьдчилан тооцох ёстой. Ингээд тэд гуравдугаар сарын эхний тоглолтоо Хетафегийн эсрэг хийгээд Сельта Виго, Эльче клубтэй учраа таарсан. Эндээс Сельта Виготой учраа таарсан 3-р сарын 8-ны өдрийг мартаж болохгүй. Учир нь тэд гэртээ сайн тоглодог юм.

Сэтгэгдэл ( 0 )