Томми: “Бүх юм яг зүүд мэт байна”

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 11

Дэлхийн алдарт "1xBet" брэндийн хамтрагч Барселона клубийн хүүхдийн академи болох “Ла Масиа”-гаас дахин нэг хүү тодрон гарлаа. Тэр бол Томми Маркес. Өнгөрсөн тойргийн тоглолтод шинэхэн цэнгэлдэхдээ Майорка клубтэй хийсэн тоглолтод талбайд гарсан юм. Тоглолтын 84 дэх минутад Фермин Лопесийн оронд анхныхаа тоглолтыг хийсэн билээ.

“Ла Масиа”-гийн урд түүхэн зургаа татуулахдаа тэрээр “яг л зүүд мэт байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Каталанд мөрөөдлөөрөө амьдарна гэдэг амаргүй. Тэр яг багийнхаа домгуудын замналаар алхаж явна.

Томас Ноел Маркес Морейра нь 2006 оны аравдугаар сарын 10-нд төрсөн. СЕ Европа клубээс 2015 оны зун 10-аас доош насны Барсагийн бүрэлдэхүүнд нэгдэж байлаа. Үүнээс хойш тэрээр түвшин ахисаар Барсагийн өсвөр насны бүх түвшинд талбайд гарч байсан юм. Томми 2023/24 оны улиралд Демм клубт зээлээр тоглосон боловч улирал дундуур 18-аас доош насны багт эргэн дуудагджээ. Тэрээр замналынхаа энэ үед лигийн тоглолтод нэг гоол, Залуучуудын аваргуудын лигт долоон гоол, Эзэн хааны цомын өсвөрийн тэмцээнд таван тоглолтод оролцсон юм. Улмаар гурван цом хүртсэн энэ улиралдаа клубтэй хугацаагаа сунгаж хоёрдугаар багт шилжсэн. Томми 9-р сарын 7-ны өдөр лигийн эхний тойрогт УЕ Порререс клубтэй учраа таарахад гараанд гарсан юм. Одоогийн байдлаар Барселонагийн хоёрдугаар багийн өмнөөс 15 тоглолтод оролцож, хагас хамгаалалтын ур маяг, төлөв даруу зангаараа мэргэжилтнүүдийн анхаарлыг татсаар байна. Үндсэн багийн Герман мэргэжилтэн Ханси Флик түүний тоглолтыг хэд, хэд үзсэний дараа Багийн бүрэлдэхүүнд дуудсан юм.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сартак(174.234.5.150) 2026 оны 02 сарын 26

2006 онд төрсөн ийм залуу тоглогч ийм хурдтай ахиж байгаа нь гайхалтай

0  |  0
Хулагу(174.234.4.236) 2026 оны 02 сарын 26

Ханси Флик түүний тоглолтыг анзаарч, бүрэлдэхүүндээ дуудсан нь маш том үнэлгээ

0  |  0
Кутуй(174.215.19.118) 2026 оны 02 сарын 25

Залуу насандаа олон түвшинд тоглож, гоол оруулж, цом хүртсэн нь түүний хөдөлмөр, сахилга батыг харуулж байна

0  |  0
Ширимдар(174.215.16.147) 2026 оны 02 сарын 25

Анхны тоглолтоо хийх мөч бол ямар ч тоглогчийн хувьд мартагдашгүй дурсамж

0  |  0
Чечету(174.215.17.225) 2026 оны 02 сарын 25

La Masia-гаас төрөн гарсан авьяастнууд дэлхийн хөлбөмбөгт үргэлж нөлөө үзүүлдэг

0  |  0
Ширамун(174.198.136.39) 2026 оны 02 сарын 25

FC Barcelona-гийн үндсэн багт дахин нэг академийн тоглогч гарч ирж байгаа нь үнэхээр бахархмаар мэдээ

0  |  0
Top