Ламин Ямал Барселонад 23-аас доош насны тоглогчдын дунд рекорд эзэмшиж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ламин Ямал богино хугацаанд дэлхийн шилдэг тоглогчдын нэг болж, “ирээдүйн авьяас” гэж нэрлэхэд ч багадах хэмжээнд хүрлээ. Барселонад үзүүлж буй тоглолтынхоо ачаар тэрбээр энэ улиралд 23-аас доош насны тоглогчдын дунд оруулсан гоолын тоогоороо рекорд тогтоожээ. Харин олон улсын 1xBet брэндийн абан ёсны түнш Италийн Сери А-гийн нэгэн залуу од түүнтэй ойртож байна.

Ямал Барселонагийн довтолгооны гол хүч байсаар ирсэн. Түүний гоол болон оновчтой дамжуулалтын нийлбэр үзүүлэлт үүнийг баталж байгаа бөгөөд Marca хэвлэлд дурдсанаар, баруун жигүүрийн тоглогч Ямал Европын топ 5 лиг (Английн Премьер лиг, Испанийн Ла Лига, Италийн Сери А, Германы Бундеслиг, Францын Лиг 1)-ийн 23-аас доош насны тоглогчдыг нийт 18 гоол болон оновчтой дамжуулалтаар тэргүүлж байна. Тэр 10 гоол оруулж, 8 оновчтой дамжуулалт өгчээ.

Түүний амжилтад хамгийн ойртож буй тоглогч нь 2004 онд төрсөн Аргентины Николас Пас бөгөөд Сери А-гийн Комо 1907 клубт тоглож байна. Пас 15 гоол болон оновчтой дамжуулалттай (9 гоол, 6 дамжуулалт) болжээ.

Ямал ба Пас ирээдүйн томоохон тоглолтуудын гол дүрүүд байж магадгүй

Ийм хурдтай хөгжиж буй хөлбөмбөгчдийн ирээдүйг таамаглахад хэцүү. Гэсэн хэдий ч Ямалыг ирээдүйд өөр багийн өмсгөлтэй харна гэж төсөөлөхөд одоогоор бэрх байна. Ирээдүйн Эль Класикод тэдний учрааг харах боломжтой гэсэн үг.

Пас карьераа Реал Мадридын академид эхлүүлсэн. Аргентины ДАШТ-ийн тоглогч асан Пабло Пасын хүү тэрбээр академид хөгжсөн ч үндсэн багт тогтмол тоглож чадалгүй, Комо клубт шилжжээ. Шилжилтийн гэрээгээр Реал Мадрид түүнийг дахин худалдан авах эрхтэй бөгөөд энэ нь хэрэгжих магадлал өндөр гэж үзэж байна.

Тэдний тулах боломжит тоглолтууд ч бий. Ямал ирэх ДАШТ-ийг угтан Испанийн шилдэг тоглогчдын нэг гэгдэж байгаа бол Пас Аргентины шигшээ багт багтахын төлөө байр сууриа бататгасаар байна. Ирэх гуравдугаар сарын  27-нд болох Финалиссима тэмцээнд хоёр улсын зүүн жигүүрийн тоглогчид анх удаа бие биетэйгээ учрах боломжтой.

Ямал ба Пасын түвшинд хүрсэн өөр залуу тоглогч алга

Ямал, Пас нар  онцгой кейс бөгөөд 23-аас доош насны өөр нэг ч тоглогч 15-аас дээш гоол болон оновчтой дамжуулалтын үзүүлэлтэд хүрээгүй байна. Пас 21 настай, Ямал ирэх долоодугаар сард 19 нас хүрэх тул тэд насны хувьд өрсөлдөгчдөөсөө илт залуу хэвээр байна.

Энэ жагсаалтад илүү дээгүүр байх ёстой тоглогчдын тоонд Жүд Беллингхэм ордог ч тэрбээр гэмтлийн улмаас өнгөрсөн улирлын амжилтаа давтаж чадсангүй. Мөн Ливерпүүл 100 сая ам.доллароор авсан Флориан Вирц, түүнчлэн Жамал Мусиала, Коул Палмер, Нико Уильямс нар ч энэ түвшинд хүрээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top