Дэлхийн брэнд 1xBet 2025 оны төгсгөлөөр нээлтээ хийсэн, олны хүсэн хүлээсэн Marty Supreme киноны талаар танилцуулж байна.
Киноны найруулагчаар Жош Сафди ажилласан бөгөөд энэ үеийн хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг Тимоти Шаламе гол дүрийг бүтээжээ. Мөн алдарт Гвинет Пэлтроу жүжигчдийн багийг улам гэрэлтүүлсэн байна.
Үйл явдал
“Гайхамшигт Марти” киноны үйл явдал Мартин Маузер хэмээх залуугийн эргэн тойронд өрнөнө. Тэр авгынхаа гутлын дэлгүүрт худалдагчаар ажилладаг ч ширээний теннист чин сэтгэлээсээ дуртай. Том амбицтай Мартин зөвхөн гутал зарах хувь тавилантай гэдэгт итгэдэггүй. Тэр Английн нээлттэй тэмцээнд түрүүлж, одоогийн аварга Бела Клецкиг ялахыг мөрөөддөг.
Спортын өрнөлөөс гадна кинонд гэрлэсэн эмэгтэйчүүдтэй холбоотой хоёр хайрын түүх сүлжилдэнэ. Маузер өөрийн үеийн, багын найз Рэйчел Мизлертэй үерхэнэ. Үүнтэй зэрэгцэн Лондоны “Риц” зочид буудалд кино од байсан эгчмэд Кей Стоуны сэтгэлийг татна. Тэр хоёр эмэгтэйгээс өөр өөр “бэлэг” авна. Мизлер түүний хүүхдийг төрүүлж өгдөг бол Стоун түүнийг нөлөө бүхий бизнесмэн, үзэг үйлдвэрлэгч Милтон Роквеллтэй танилцуулна.
Лондонд болсон тэмцээний хагас шигшээд Мартин Клецкиг ялсан ч хагас шигшээ тоглолтод сонсголгүй, уламжлалт бус цохиур ашигладгаараа алдартай япон тоглогч Кото Эндод ялагдана. Үүний дараа Роквелл түүнийг Токио хотод болох үзүүлэх тоглолтод урьж, Эндод зориуд ялагдахыг шаардана. Бизнесмен нутгийн үзэгчдийг баясгаж, Азийн зах зээл дээр байр сууриа бэхжүүлэхээр зорьсон нь тэр.
Хор шартай Мартин эхэндээ татгалзсан ч нөхцөл байдлын шахалтаар аргагүй эрхэнд зөвшөөрнө. Тэр Японд болох дэлхийн аваргад оролцохын тулд ямар ч үнээр хамаагүй очих хэрэгтэй. Энэ хоёр шийдвэрийн хооронд мөрдлөгө, дэлбэрэлт, галдан шатаах хэрэг, буудалцаан, зодоон, залилан, хулгай, секс, цус гээд үзэгчдийг дэлгэцнээс салгахгүй олон үйл явдал өрнөнө.
Роквеллийн ивээн тэтгэсэн тоглолт болж, Маузер төлөвлөсний дагуу ялагдана. Гэвч энэ нь магнатад хангалтгүй санагдаж, өмнө нь түүнд татгалзаж байсных нь төлөө тайзан дээр гахай үнсүүлэхээр шийднэ. Харин энэ мөчид Мартины бардам зан дийлж, тэр тоглолт тохиролцсон байсныг олны өмнө илчилж, Эндод шударгаар дахин өрсөлдөхийг санал болгоно. Япон тоглогч зөвшөөрнө. Шийдвэрлэх тоглолт туйлын сонирхолтой өрнөж, эцэст нь америк залуугийн ялалтаар өндөрлөнө.
Гол дүрийн баатрын бодит дүр хэн бэ?
Тимоти Шаламе кинонд зохиомол дүр болох Мартин Маузерыг бүтээсэн ч энэ дүрийг Нью-Йоркийн уугуул ширээний теннисчин Марти Рейсманы амьдралаас сэдэвлэжээ. 1950-иад онд америкчууд ширээний теннисийг жинхэнэ өрсөлдөөнт спорт гэхээсээ илүү зугаа цэнгэл хэмээн үздэг байсныг кинонд ч хөнддөг.
Марти Рейсман бол онцгой, олон талтын авьяастай тамирчин байжээ. Тэр шилдэг тамирчин, ширээний теннисний спортыг уйгагүй сурталчлагч, луйварчин, шоумэн, бүр зохиолч ч байсан. Тэр АНУ-ын гурван удаагийн аварга, дэлхийн аваргын тэмцээнээс зургаан удаа хүрэл медаль хүртсэн ч АНУ-д ширээний теннис тийм ч өргөн түгээгүй байсан учраас төдийлөн алдаршиж чадаагүй.
Марти Рейсман ньл Майкл Жордан эсвэл Уэйн Гретцки шиг шууд намтарчилсан кино хийх хэмжээний домог байгаагүй. Тиймээс найруулагч Жош Сафди түүний амьдралын тодорхой хэсгүүдийг сонгон авч, уран сэтгэмжээр баяжуулсан байна. “Гайхамшигт Марти” кино нээлтээ хийсэн эхний сард дэлхий даяар 110 сая ам.долларын орлого олж, үйлдвэрлэл болон сурталчилгаанд зарцуулсан төсвөөсөө бараг хоёр дахин их ашиг олжээ.

Сэтгэгдэл ( 0 )