Ямалийн гоол Барселонаг хожигдохоос аварлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Английн Ньюкасл, Испанийн Барселона багууд Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтод 1:1 оноогор тэнцжээ. Тоглолт Англид болов.

Ньюкасл багийн Харви Барнс 86 дахь минутад гоол хийсэн бол дэлхийн 1xBet брэндийн албан ёсны түнш Барселона багийн Ламин Ямаль хоёрдугаар үеийн нэмэлт зургаан минутад гоол оруулж, багаа хожигдохоос аварлаа.

Хариу тоглолт энэ сарын 18-нд Барселона хотноо болно. Барселона баг Испанийн аваргуудын жагсаалтыг тэргүүлж байгаа бол Ньюкасл Английн Премьер лигт 12-т бичигдэж байна.

Аваргуудын лигийн ялагчийн титмийг Пари Сен Жермен зүүж байгаа бөгөөд тус баг финалын тоглолтод Италийн Интер багийг 5:0 оноогоор буулган авсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top