Ханси Флик: Бид төгс тоглох ёстой

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Аваргуудын шөвгийн 16-ийн хариу тоглолтууд манай цагаар пүрэв гарагийн үүрээр эхэлнэ. Өмнөх тоглолтод Барселона клуб Английн Ньюкаслын талбайд зочлон 1-1 харьцаагаар тэнцсэн юм. Эцсийн мөчид Ямалийн торгуулийн цохилтоор тэнцсэн тэд талбайдаа ялалт байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Барселона клубийн дасгалжуулагч Ханси Флик “Төгс тоглолт гаргаж, ялалт байгуулах ёстой” гэж мэдэгдсэн юм.

Ханси Флик хэлэхдээ “Маш хүнд, биеийн хүч шаардсан тоглолт байх болно. Тийм учраас бид байж болох хамгийн төгс тоглолтоо үзүүлэх ёстой” гэсэн байна.

Дэлхийн 1xBet брэндийн албан ёсны түнш Барселона клубийн тухайд Балде, Кристенсен, Френки де Йонг, Кунде нар гэмтлийн улмаас оролцохгүй. Гэхдээ Ла Масиагийн залуу оддын бэлтгэл жигдрэн, тоглолтын ирэн дээрээ байгаа нь сайн мэдээ болж байна. Хоёр баг энэ улиралд аваргуудын лигийн хүснэгтийн шатанд учраа таарч Барселона клубийн ялалтаар өндөрлөж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top