Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөн ширүүсч байна: Түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгууд

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Английн Премьер лиг шийдвэрлэх шатандаа орж байна. Английн шилдэг клубүүд аваргын төлөө болон Аваргуудын лигийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Олон улсын 1xBet компанийн спортын шинжээчид багуудын боломжийг үнэлжээ.

Арсенал аваргын зүг хурдалж байна

“Их буучид” сүүлийн 20 жилд байгаагүйгээр аваргын цомд ойрхон ирээд байна. Микел Артетагийн баг нэгдүгээр сарын сүүлээс хойш Премьер лигт ялагдаагүй бөгөөд Тоттенхэм (4-1), Челси (2-1)-г хожсон чухал ялалтууд Арсеналын байр суурийг улам бататгасан.

Хойд Лондонгийн клуб 31 тоглолтоос 70 оноо авч, жагсаалтыг итгэлтэй тэргүүлж байна. Тэд тоглолтдоо алдаа бараг гаргаагүй гэж хэлж болно. Лигийн хамгийн найдвартай хамгаалалт, хамгийн олон гоол оруулсан довтолгоотой бөгөөд Деклан Райс, Букайо Сака зэрэг дэлхийн хэмжээний тоглогчид багт нь бий.

14 дэх түрүүгээ авахын тулд Арсенал үлдсэн 7 тоглолтод 9 онооны давуугаа хадгалах хэрэгтэй. Хэдийгээр 2-р байрт бичигдэж буй Манчестер Сити нэг тоглолт дутуу ч Артетагийн баг илт давуу харагдаж байна.

Манчестер Сити тэргүүлэгчдийг нэхсээр

Ноттингем Форест (2-2), Вест Хэм (1-1)-тэй тэнцсэнээр “Манчестерынхан”-ы аварга болох боломж нэлээд буурсан. Гэсэн ч Пеп Гвардиолагийн баг Арсеналын цорын ганц бодит өрсөлдөгч хэвээр байна.

Саяхны EFL цомын финалд Арсеналыг ялсан нь тэднийг улам зоригжуулсан. Мөн Ман Сити Кристал Пэластай тоглох дутуу. Мөн 33-р тойрогт Арсеналтай өөрийн талбайд тоглоно. Хэрэв эдгээр тоглолтуудад ялбал онооны зөрүүг 3 болгож, өрсөлдөөнийг улам сонирхолтой болгох боломжтой.

Ман Сити нөхцөл байдлыг эргүүлэх чадвартай. Эрлинг Хааландаар удирдуулсан оддын бүрэлдэхүүнтэй. Гэхдээ тогтворгүй байдал асуудал хэвээр байгаа. Сул багуудтай тоглохдоо оноо алдах нь элбэг.

Манчестер Юнайтед 3-р байрын төлөө

Рубен Аморим ажлаасаа халагдаж, Майкл Каррик ирсний дараа “Улаан чөтгөрүүд” формоо сайжруулж, 3-р байрт дэвшсэн. Мөн Астон Виллагийн сул тоглолт тэдэнд давуу байдал авчирсан. Нэг хэсэг аваргын өрсөлдөгч гэж яригдаж байсан Виллагийн хувьд одоо Аваргуудын лигийн эрх ч эргэлзээтэй болсон.

Сүүлд хоёр багийн тоглолтод Ман Юнайтед 3-1-ээр хожсон. Одоогоор тэд 55 оноотой, Виллагаас 1 оноогоор илүү бөгөөд блтгэл ч илүү байна. Харин Бирмингемийн баг Ливерпүүлээс 5, Челсигээс 6 онооны давуутай хэвээр.

Аваргуудын лигийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн

Энэ улиралд зөвхөн 4-р байр төдийгүй 5-р байр ч Аваргуудын лигийн эрх авч магадгүй. Ливерпүүл, Челси багууд Астон Виллагийн гол өрсөлдөгчид болж байна.

Арне Слотын удирдсан Ливерпүүл Европын тэмцээнд оролцож байгаа тул Премьер лигт оноо алдах тохиолдол их. Челси Аваргуудын лигээс аль хэдийн хасагдсан бөгөөд бэлтгэл муу, сүүлийн 4 тоглолтдоо бүгдэд нь хожигдсон. Мөн 36-р тойрогт тэд Ливерпүүлтэй зочин багаар тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top