Атлетико Мадрид vs Барселона: Улирлын хувь заяаг шийдэх тулаан

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Ла Лигийн 30-р тойрогт дэлхийн 1xBet бэрндийн албан ёсны түнш Барселона баг Мадрид хотыг зорин, Атлетико Мадридтай тун чухал тоглолт хийх гэж байна. Дөрөвдүгээр сарын 4-нд болох энэ улирлын аваргын өрсөлдөөний чиглэлийг өөрчилж мэдэх юм.

Барселона формоо хадгалж байна

Райо Вальеканог хүндхэн толголт хийж, бага зөрүүтэй ялснаар Каталончууд ялалтын цувралаа 5 тоглолт болгон сунгалаа. Энэ хугацаанд тэд 14 гоол оруулж, ердөө 4 гоол алдаж, довтолгоо болон хамгаалалтад аль алинд нь өндөр түвшинд тоглож байна.

Ханс Фликийн удирдсан баг одоогоор маш сайн бэлтгэлтэй, итгэл дүүрэн байгаа нь Мадрид дахь тоглолтын өмнө том давуу тал болж байна.

 Атлетико дербид ялагдсан ч…

Өмнөх тойрогт Атлетико Мадрид Сантьяго Бернабеуд Реал Мадридтай ширүүн дерби хийж, 3–2-оор хожигдсон. Науэль Молинагийн гайхалтай холын зайн гоол хүртэл тэднийг аварч чадсангүй. Харин Винисиус Жуниор хоёр гоол оруулж, тоглолтын гол баатар болсон юм.

 Гэсэн ч Симеонегийн баг сүүлийн мөч хүртэл тэнцэхийн төлөө тэмцэж, чанартай тоглолт үзүүлсэн нь тэд Барселонатай хийх дараагийн тулаанд бэлэн гэдгээ харуулж байна.

Аваргын өрсөлдөөнд үзүүлэх нөлөө

Атлетико энэ улиралд аваргын төлөө өрсөлдөх боломжгүй болсон ч тэд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадна. Хэрэв тэд Барселонаг хожвол Реал Мадридад ихээхэн ашигтай.

Одоогоор Реал дөрвөн оноогоор хоцорч байгаа. Хэрэв онооны зөрүү нэг болж ойртвол дараагийн шууд тоглолтод Барселонаг гүйцэж түрүүлэх боломж нээгдэнэ.

Тактикийн тулаан: Эзэмшил vs Сөрөг довтолгоо

Барселона уламжлал ёсоор бөмбөгийг эзэмшиж, тоглолтыг хянахыг зорих болно. Ламин Ямал, Рафинья, Роберт Левандовски гэсэн довтолгооны гурвал аль хэдийн 36 гоол оруулсан нь тэдний гол хүч юм.

Харин Атлетико хамгаалалтдаа төвлөрч, Барселонагийн өндөр хамгаалалтын шугамыг ашиглан хурдан сөрөг довтолгоо хийхийг эрмэлзэнэ. Адемола Лукман, Жулиано Симеоне нарын хурд, Антуан Гризманны дамжуулалт, Жулиан Альваресын довтолгоо шийдвэрлэх үүрэгтэй байна.

Хэзээ ч уйдаадаггүй өрсөлдөөн Атлетико Мадрид ба Барселонагийн өрсөлдөөн бөгөөд Испанийн хөлбөмбөгийн хамгийн сонирхолтой тулаануудын нэг байсаар ирсэн. Энэ улиралд хоёр баг аль хэдийн хэд хэдэн удаа учраа таарсан билээ. Ла Лигт Барселона 3–1-ээр ялсан бол, Испанийн цомын хагас шигшээд Атлетико нийлбэр дүнгээр 4–3-аар давамгайлж финалд шалгарсан.

Цаашид ч энэ өрсөлдөөн үргэлжилэх нь тодорхой. Тэд Ла Лигийн тоглолтоос гадна Аваргуудын лигийн шөвгийн наймд дахин таарах болно.

Энэ бол зүгээр нэг тоглолт биш. Улирлын эргэлтийн цэг. Барселонагийн хувьд аваргын төлөөх давуу байдлаа хадгалах боломж бол, Атлетикогийн хувьд өрсөлдөөнийг өөрчилж, өөрсдийн хүчийг харуулах боломж юм.

 Ямар ч үр дүн гарсан, нэг зүйл тодорхой. Энэ тоглолт зөвхөн онооны төлөөх тоглолт бус харин хүчтэй мэдэгдэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top