Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол үрэвсэлт өвчин ховорхон тусдагийг эрдэмтэд аль эрт мэджээ. Бэлгийн гормон энэ үүднээс ямар чухал болохыг Иенийн их сургуулийн Эм судлалын институтын доктор Карло Перголын сүүлийн судалгаа нотолсон байна гэж "ЕD daily" бичжээ. Үе мөчний үрэвсэл, арьсны харшилт өвчин, эсвэл багтраа зэрэг өвчнөөр голдуу эмэгтэйчүүд шаналдаг гэж Йенийн их сургуулийн профессор бөгөөд доктор Оливер Верз тайлбарлажээ. Эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эс дээр үрэвслийн хэд хэдэн судалгаа явуулсан байна. Энэ үзэгдлийн молекул үндсийг судлахын тулд эрдэмтэд эмэгтэй, эрэгтэй хүний дархлааны эсийг ялган авч, үрэвслийн ферментэд хэрхэн идэвхжиж буйг шинжилжээ. Ингэхэд эр эс фосфолидаз Д ферментэд маш бага идэвхжиж байснаараа ялгаатай байв. Тэгэхдээ эр бэлгийн гормон эмэгтэй хүний эсэд ч байгаа фосфолидаз Д-гийн идэвхжлийг дарж чадаж байгаа нь онцгой анхаарал татсан байна. Үүнээс судлаачид, эр бэлгийн эс дархлааны хариу үйлдлийг загварчлахад гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн дүгнэлт хийжээ. Үүгээр эрэгтэйчүүдийн дунд зүрх-судасны өвчин бага байдаг үзэгдлийг ч тайлбарлаж болох аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )