Хаврын тариалалтад 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг олгоно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2026.04.08/ хуралдаанаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хаврын тариалалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг олгохоор боллоо.

Өнгөрсөн жил тохиолдсон гангийн нөхцөл байдлын улмаас тариаланчдад үүссэн санхүүгийн эрсдэлийг бууруулах, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгох зөвлөмжийг Монголбанканд чиглэл болголоо.

Хаврын тариалалтыг технологит хугацаанд хэвийн явуулах зорилгоор шаардагдах 10 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлж, тариаланчдад олгох санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top