Улаанбаатар хотно ирэх наймдугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлын бэлтгэл ажил 55.9% байгааг ажлын албанаас мэдээллээ. Бэлтгэл ажлын хувьд олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний оролцох “Ногоон бүс”-ийн бэлтгэл ажил зогсжээ. Одоогоор “Ногоон бүс”-ийн санхүүжилт шийдэгдээгүй байгаа тул ажлыг үргэлжлүүлэн хариуцах боломжгүйг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлсэн юм.
Одоогоор дотоод тохижилтод нийт 3.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Зочдыг хүлээн авах байрны төсөв нийслэлийн 2026 оны төсөвт тусгагдсан боловч хүрэлцэхгүй байгаа тул нэмж хөрөнгө оруулахыг Байгаль орчны яаманд тавиад буй аж. Мөн түүнчлэн үйл ажиллагааны менежментын ажил ч зогсоод байна. Харин харилцаа холбоо хариуцсан дэд хорооны гүйцэтгэл хангалтгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )