2026 оны NBA плей-оффын урьдчилсан тойм: Түрүүлэх магадлалтай 4 баг

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

2025/26 оны NBA-гийн улирлын тоглолтууд өндөрлөж, хөгжөөн дэмжигчид хамгийн сонирхолтой хэсэг болох плей-оффыг тэсэн ядан хүлээж байна. Аль багууд аваргын цомыг хүртэх өндөр магадлалтай вэ, мөн тэдний сул тал юу вэ гэсэн асуултад FIBA-гийн албан ёсны түнш 1xBet-ийн тоймчид хүргэж байна.

Оклахома Сити Тандер

Оклахома Сити Тандер баг 2026 оны плей-оффт аваргын гол фаворитоор орж ирж байна. Тэдний хамгийн том давуу тал бол бүрэлдэхүүний өргөн сонголт юм. Шэй Гилжэс-Александер, Чет Холмгрен, Жален Уильямс гэсэн үндсэн гурвал довтолгоо, хамгаалалтын аль алинд гайхалтай тоглолт үзүүлсэн. Уильямс улирлын ихэнх хугацааг бэртлийн улмаас өнжсөн ч баг нь бүсийн аварга болж чадсан. Тэдний ширүүн хамгаалалт өрсөлдөгчдөд бараг боломж олгодоггүй бөгөөд алдаа их гаргахад хүргэдэг.

Гэхдээ сул тал нь самбар доорх хүч дутагддаг. Энэ нь ялангуяа илүү том, хүчирхэг төвийн тоглогчдын эсрэг тоглоход тод харагддаг. Мөн өндөр хүлээлтийн дарамт нөлөөлж болзошгүй. Чухал мөчүүдэд довтолгоо нь хэтэрхий нэг хэвийн болох тохиолдол бий.

Бостон Сэлтикс

Бостон Сэлтикс дорнод бүсийн тогтвортой байдлын жишиг хэвээр байна. Улирлын өмнө тус багт томоохон өөрчлөлтүүд гарсан. Порзингис, Хорфорд, Холидэй зэрэг чухал тоглогчид явж, Татум гуравдугаар сарын эхээр л бэртлээс эргэн ирсэн ч баг нь бүсдээ хоёрдугаар байрт оржээ. Багийн гарааны бүх тоглогч өөрсдөө оноо авах чадвартай, мөн сайн хамгаалдаг.

Гэвч тэд гурван онооны шидэлтэд хэт найдах хандлагатай, ялангуяа эхнээсээ онохгүй үед асуудал үүсдэг. Мөн тоглолтын төгсгөлийн ширүүн мөчүүдэд довтолгоо нь зогсонги болж, Татум, Браун нар шийдвэрлэх шидэлтүүдийг гүйцэтгэх нь элбэг.

Сан Антонио Спёрс

Техасын энэ баг Виктор Вембаньямагийн гайхалтай өссөний ачаар ширүүн өрсөлдөгч болж гарч ирлээ. Тэрбээр гурав дахь улиралдаа MVP-ийн гол нэр дэвшигч болсон. Франц од тоглолтын “геометр”-ийг бүхэлд нь өөрчилж байна. Өрсөлдөгчид самбар руу довтолхоос зайлсхийж, холоос шидэлт гүйцэтгэхээр яардаг. Харин довтолгоонд Вембаньяма давхар хамгаалалт татах үед Фокс, Кастл зэрэг багийнхан нь илүү орон зайд тоглох боломжтой болдог.

Спёрсийн сул тал нь туршлага дутмаг байдал. Харрисон Барнес л хамгийн чухал плей-оффын цувралуудад оролцож байсан туршлагатай. Хэдийгээр тэд улирал дундын тэмцээниий финалд хүрсэн ч энэ нь ганц хожигдлоор хасагддаг тоглолтууд байсан.

Детройт Пистонс

Детройт Пистонс сүүлийн хоёр жил дорнод бүсийн хамгийн том шуугианыг тариад байна. Тэд 14 ялалтаас 44, хожим нь 60 ялалтын эзэд болж, улирлыг тэргүүлжээ. Кейд Каннингем жинхэнэ манлайлагч болж гарч ирсэн. Каннингем, Жален Дюрений хамтрал, самбар доорх ноёрхол нь өрсөлдөгчдийнх нь хувьд том сорилт болсон бөгөөд хурдан довтолгоо, ширүүн тоглолтоор ямар ч хамгаалалтыг эвдэж чадна.

Гэхдээ багт Данкен Робинсон, Тобиас Харрис нараас өөр өндөр түвшний шидэгч дутмаг. Плей-оффт тоглолтын хэмнэл удааширч, зай багасах үед гурван онооны үр ашиг том асуудал болж магадгүй. Мөн Сан Антониогийн адил өндөр сэтгэл зүйн өндөр дарамттай цуврал тоглолтод оролцож байсан туршлага бага.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top