
Дэлхийд алдартай "1xBet" брэндийн албан ёсны түнш Пари Сен-Жермен клубийн хамгаалагч өнгөрсөн шөнө Нантын эсрэг тоглолтод талбайд гарснаар тус клубийн төлөө 100 дахь тоглолтдоо оролцлоо. Түүний замналын энэ чухал тоглолтод ПСЖ клуб өрсөлдөгчөө 3:0-ээр хожсон юм.
Францын шигшээ багийн тоглогч Лукас Эрнандез энэ улиралд Лиг 1-ийн хүрээнд 64 тоглолтод оролцож нэг гоол, гурван дамжуулалт өгсөн бол Аваргуудын лигт 24 тоглолтод оролцож нэг гоол оруулаад байна. Тэрээр Францын цомын 7 тоглолт, ФИФА клубуудийн дэлхийн аваргын дөрвөн тоглолт, Европын супер цомын нэг тоглолтод оролцсон юм.
Лукас Эрнандез 2023 оны зун Байерн Мюнхен клубээс 40 сая еврогоор ПСЖ-д нэгдэж байлаа. Мөн тэрээр 2018 оноос хойш Францын шигшээ багийн төлөө 41 тоглолтод оролцоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )