БНХАУ-ын засаг захиргаа тус улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ли Шанфү, Вей Фенхэ нарт авлигын хэргээр цаазын ял оноолоо. Ингэхдээ хоёр жил харгалзан үзэх юм. Энэ хооронд мөрдөн байцаалтын явцад буруугүй нь тогтоогдвол бүх насаар хорих ял болгох эсвэл ялыг бууруулна гэсэн үг. Харин хоёр жилийн дараа тэдний хэрэг хэвээр хадгалагдвал цаазын ял хүчинтэй болох юм байна. Батлан хамгаалхын экс хоёр сайдыг хээл хахууль өгсөн гэж үзэн хувийн бүх хөрөнгийг нь хураан улсын орлого болгожээ.
Вей Фенхэ нь 2018-2023 оны хооронд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан 2023 оны гуравдугаар сараас Ли Шанфү түүний орыг зарлажээ. Албан мэдээллийг харвал Вей Фенхэ нь мөрдөн байцаалтын явцад хууль бусаар их хэмжээний мөнгө, үнэт эдлэл авч үүнийхээ хариуд албан тушаалын тус хүргэсэн болох нь тогтоогдсон байна. Ли Шанфүгийн хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, улс төрийн үүргээ биелүүлээгүй, өөрийн ашиг сонирхлын үүднээс бусдад давуу байдал олгосон гэж мэдүүлэгт дурджээ.
Саяхан тус улсын цэргийн дээд генерал Жан Юсяг огцруулаад буй. Тухайн үед БНХАУ-ын дарга Си Жинпин хэлэхдээ “авлигын эсрэг тэмцэлд хувьсгалд өөрчлөлт хийлээ” гэж байв.
Си Жинпин БНХАУ-ын засгийн эрхэнд гарснаас хойш авлигын эсрэг арга хэмжээг өрнүүн далайцтай өрнөх болсон. Барууны хэвлэлүүд үүнийг улс төрийн өрсөлдөгчдөө цэвэрлэх хэрэгсэл гэж шүүмжилдэг юм.

Сэтгэгдэл ( 0 )