Үндэсний БӨХӨӨС допингийн шинжилгээ авдгийг БОЛИУЛЪЯ!

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 12

“...Үнэн хүчит...” Зүүн, барууны бөхчүүд улс даяар цолоо дуудуулахад олон чимэг урсгадгийн нэг нь “үнэн хүчит” гэх тодорхойлолт. Үнэн гэдэг өөрөө харьцангуй ойлголтын адилаар хүч гэдэг ч бас харьцангуй. Гагцхүү түүхийн аль үед нь монгол бөх “үнэн хүчит” байсан бэ гэдэг бол өөр асуудал. Үнэнд гүйцэгдэх хүртлээ монгол бөх чухам хаа хүрч дуусах вэ гэдэг том асуулт бөх гэдэг том соёлыг тээж яваа хэн нэгэнд, бөхөө харж таашаадаг үзэгч танд бий. Шүүхээс иш мухаргүй шийдвэр гарч допинг шинжилсэн процесст алдаа гаргасан гэж шийдвэрлэв. Ингэснээр Н.Өсөхбаяр гарди цолтойгоо үлдэх үү, дөрвөн жилээр хасуулсан барилдах эрх нь буурах уу, гарди цолноос өмнөх аймгийн хурц арслан болох уу зэрэг эргэлзээг төрүүлсэн шийдвэр байв.

Монгол бөх их спорт мөн үү, мөн бол яагаад аймаг, сумын наадмуудад оролцогчдоос, танхимын өдий, төдий барилдаануудаас авдаггүй юм бэ гэдэг эргэлзээ өөрийн эрхгүй төрнө.  Жишээ татъя. Японы мэргэжлийн сүмо байна. Мэргэжлийн сүмо нь Японы шинто шашинтай нягт уялддаг, ёкозүна гэдэг нь шинто шашны бурхны зүүсгэл ороосон цаасыг бэлгэддэг. Бэлгэдэл нь шашинтайгаа сүлэлдээд, одоо чамгүй орлоготой спортын холбоо болжээ. Гэтэл башёд түрүүлсэн бөгөөд зодоглосон бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаггүй. Ирээдүйд олимпод орох амбицтай бөхийн төрөл гэхэд “даруухан” байгаа биз. Тэд чухамдаа яагаад авдаггүй вэ гэвэл хэд, хэдэн хариулт гарч ирэх байх. Гэхдээ шашны үнэнийг эргэлзээнд оруулаад хэрэггүй гэх үүднээс допинг авдаггүй ч байж мэднэ. Солонгосын үндэсний сирым бөх байна. Энэ төрлийн дэлхийн аваргаас ч допингийн шинжилгээ авдаггүй. Яагаад гэвэл их спорт бус үндэсний спорт учраас.

Монгол бөхөд "үнэн хүчит, харьшгүй хүчит" гэх цол бий. Үнэн, хүч гэдэг ойлголт өөрөө харьцангуй. Ийм харьцангуй юмыг одоо шинжилж, дэнсэлж яахав дээ. Үндэсний бөх нэгэнт их спорт биш хойно.

Монгол бөхөөр дэлхийн аварга бүү хэл бүсийн аварга ч зохиогддоггүй. Жил бүр Өвөрлөгчдийн хэдэн компаниудын тэтгэлгээр “Алтан бүс”-ийг эс тооцвол шүү дээ. Нэгэнт монголынхоо тогооноос хальж чадахгүй байгаа энэ спортын төрлөөс допингийн шинжилгээ авахгүй байсан нь дээр байгаа биз. Мэргэжлийн болгоё, орчин цагийн спортын төрөл шиг минуттай цаг нартай, тогтсон дүрэмтэй болгоё гэхээр ёс уламжлал руу ус цацлаа гэж дайрна. 2000-аад оны эхээр үндэсний бөхийн “Хасу” барилдааныг хөгжүүлчихсэн бол өдийд бид допингоосоо салчихсан байхыг ч үгүйсгэхгүй. Мэргэжлийн болгоё гэхэд үндэсний юм гээд халгаадаггүй хэрнээ их спортын шүдний өвчин болчихсон допингтой зууралдчихсан нь хачирхаж гайхахаар үйлдэл. Допинг илэрдэг ч хариуцлага ярьж чадахгүй байгаа нь үүний том хариулт гэлтэй. Найман жилээр барилдах эрхийг нь хасуулдаг этгээдийг өдий, төдий хүмүүс өмөөрч байгаа нь ч үүнтэй холбоотой. Үндэсний юм гээд авдартаа хийчхээд гаргаж ирдэггүй шавар бурхан шиг болчихсон учраас шинэчилье гэхнээ болдоггүй, мэргэжлийн болгоё гэхнээ болдоггүй. Одоо бүр бөхийн өргөөнд болсон барилдаан бүрээр шахам допингийн шинжилгээ авдаг боллоо.  

Нэгэнт л бүдрээд талцуулаад байдаг юм бол үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа байя...

“Үнэн хүчит, бахдам гарамгай, баатар зоригт, харьшгүй хүчит, цог жавхлан төгөлдөр, баяр наадмын манлай...” Бичвэр эхлэхэд дурдсан чимэг цааш энэ мэт үргэлжилнэ. Бүгд өнөө цагтайгаа зөрчилдчихсөн байгааг та харж байгаа байх. Google хайлтын системээс допинг гээд хаймагц үе, үеийн наадамд барилдаад допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэр дурайн гарч ирнэ. Барилдсан ч биш, барилдаагүй ч биш нутгийн зөвлөлүүдийн тэмцээнийг монголоор нь байлгаад авдартаа хиймээр байвал допингийн шинжилгээ авахаа боль. Тэртээ тэргүй Японы өв соёл, шашны онцлогийг тээсэн сүмо бөхөөс допингийн шинжилгээ авдаггүй юм. Яагаад манайх үндэснийхээ спортоос допингийн шинжилгээ авах гэж. Солонгосын сирым, түргийн кураш ч допингийн шинжилгээ авдаггүй. Нэгэнт их спортын түвшинд хүртлээ өдий байгаа үндэсний бөхөөс дахиж допингийн шинжилгээ авахаа байя. Саяхан даа, Монголын бөхийн төрлүүдэд хориг тавих тухай яриа нийгмийн сүлжээгээр тарав даа. Учир нь Олон улсын допингийн агентлагийн шинжилгээнд үндэсний бөхийнхөн бүдэрч байгаатай холбоотой байсан юм...

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zig(74.110.124.254) 2026 оны 05 сарын 13

boh nertei yamarch bolovsrolgui duraaraa durgisan eh ornii hogjild yu ch buteej nemer boldoggio hoolnii savnuud hudlaa tom tom shaasan orkuud

0  |  0
зочин(202.179.27.153) 2026 оны 05 сарын 13

Допингийн шинжилгээ авах нь маш зөв.

0  |  0
жудаг(202.9.40.0) 2026 оны 05 сарын 13

япон солонгосчуудаас ёс зүй нь хүмүүжилийг суралцах болхоос, нээх үндэсний шинжээс сураад байх зүйлгүй биз, допин бол хор л юм шиг байгаа юм, үнэн худал нь мэдэхгүй эр хүний ур чадварт их сөрөг нөлөөтэй ч гэх шиг, хүчтэнийн орлогын эх үүсвэр байгаа цагт шалгаж байсан нь дээр байх өө, харин олимпийн тамирчины өндөр шалгалтын арай доогуур гэж байх уу?

0  |  0
тахар(202.126.89.169) 2026 оны 05 сарын 12

Аливаа тэмцээнд илт будлиан тарьж байгаа этгээдээс допингийн шинжилгээ авах нь зөв. Допинг бол зөвхөн мэрэгжлийн спортод хамаатай биш шүү.

1  |  0
зочин(202.21.117.58) 2026 оны 05 сарын 12

барилдах дур сонирхолтой ирээдүй үеэ бодож л цэвэр ариун байлгах зорилготой шинжилгээ авдаг юм болов уу даа тэрнээс мэргэжлийн гэдэг бол үгүй байхаа одоо чөлөөтэй тавьбал тэрүүгээрээ уралдаад утгаа алдах байх өө\n

1  |  0
Top