ОХУ-д шоронгийн хоригдлын тоо 40% буурчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

ОХУ-д сүүлийн таван жилийн дотор шоронгийн хоригдлын тоо 180 мянга орчмоор буурчээ. Үүнийг хувиар авч үзвэл бараг 40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. ОХУ-ын Шоронгийн албаны дарга Аркадий Гостев хэлэхдээ “ОХУ-д яг одоогийн байдлаар 282 мянган хоригдол шоронд хоригдож байна. Үүнээс 85 мянга орчим нь урьдчилан саатуулах төвд хоригдож байна” гэсэн юм.

ОХУ нь дэлхийн хамгийн шоронжсон улс бөгөөд Зөвлөлтийн үеийн хөдөлмөрийн лагерийн сүлжээнд тулгуурлан шоронгууд зохион байгуулагдсан байдаг. Гэвч сүүлийн 20 жилд хоригдлуудын тоо буурсаар байсан юм.

ОХУ Украины газар нутагт цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш эрх баригчид хоригдлуудад цэргийн гэрээг санал болгож байгаа. Энэ нь тухайн хоригдлыг фронтод дайтахад ялыг нь хөнгөлөх, цуцлах хүртэл боломжийг олгодог юм. Түүнчлэн арай хөнгөн ялтай хоригдлуудыг үйлдвэр, заводын газар ажиллуулах практик нэмэгджээ. Ялангуяа цэргийн ар талыг хангах зорилгоор ялтнууд 5.5 тэрбум рублийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top