
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын үйл ажиллагаа мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахад чиглэж байна.
Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдээс "Туулын хурдны зам", "Сэлбэ 20 минут" гэсэн хоёр сэдвийг сонгон авч, холбогдох төрийн байгууллага, шинжээчдийн дүгнэлтийг танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )