.jpg)
Египетийн шигшээ баг хэсгийнхээ хоёрдох тойрогт Шинэ Зеландын эсрэг тоглож, 3:1 оноогоор ялалт байгуулав.
G хэсгийн тоглолт Ванкувер хотноо болж, Египетийн Мостафа Зико 58 дахь минут, Мохамед Салах 67 дахь минут, Махмуд Трезеге 82 дахь минутад гоол оруулав. Харин Шинэ Зеландын багаас Финн Серман 15 дахь минутад эсрэг талын хаалганд гоол орууллаа.
Ингэснээр Египетийн баг түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулав. 2026 оны ДАШТ-аас өмнө египетчүүд 1934, 1990 болон 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байсан бөгөөд хоёр удаа тэнцэж, таван удаа ялагдал хүлээж байжээ.
Хэсгийнхээ эхний тойргийн тоглолтод Бельгитэй 1.1 оноогоор тэнцсэн юм. Ийнхүү Египетийн баг нийт 4 оноогоор G хэсэгтээ тэргүүлж байна. Тус хэсэгт Иран 2, Бельги 2, Шинэ Зеланд 1 оноо аваад байна гэж олон улсын 1xBet компанийн спортын шинжээчид онцолжээ.
Хэсгийнхээ гуравдугаар тойрогт Египетийн хөлбөмбөгчид Ираны багтай энэ сарын 26-нд тоглох бол Шинэ Зеланд мөн өдөр Бельгийн эсрэг тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )