ОХУ дизель түлшний экспортоо бүрэн хориглох боломжийг судалж байна

Я.Болор | Zindaa.mn
19 минутын өмнө

ОХУ дизель түлшний экспортоо бүрэн хориглох боломжийг судалж байна гэж тус улсын шадар сайд Александр Новак засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.

Дотоодын түлшний зах зээлийн нөхцөл байдал хүнд байгаа ч хяналтад буйг тэрбээр онцлоод газрын тосны бүтээгдэхүүний эрэлт өсдөг зуны улиралд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх арга хэмжээг бэлтгээд байгаа тухай мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Оросын газрын тосны компаниуд түлшний үйлдвэрлэл болон бүс нутагт нийлүүлэх нийлүүлэлтээ дээд хэмжээнд нэмэгдүүлсэн төдийгүй газрын тос боловсруулах жижиг болон дунд үйлдвэрүүдийн түвшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дайчилсан байна.

Тус улс түлшний дотоодын зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах зорилгоор энэ сарын эхээр ОХУ онгоцны түлшний экспортдоо түр хугацааны хориг нэвтрүүлээд байгаа билээ. Сүүлийн долоо хоногт Саратов, Тверь, Омск мужуудад түлшний борлуулалтад хязгаарлалт тавьжээ.

“Гапромнефть”, “Лукойл” компанийн зарим хотууд дахь шатахуун түгээх станцууд хязгаарлалт тавиад байна.

Энэ сарын 12-нд Украины тал “ТАНЕКО” газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсний улмаас тус компани шатахуун түгээх станцуудынхаа бензин, дизель түвшний борлуулалтдаа хязгаарлалт тавьжээ.

Энэ сар гарснаас хойш Украины зэвсэгт хүчин Оросын 16 газрын тос боловсруулах томоохон үйлдвэр, түлшний терминалд цохилт өгч, Оросын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын 30 хувийг ажиллагаагүй болгоод байгаа юм._

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top