Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд болон нефть импортлогч компаниудын төлөөллүүдтэй уулзлаа.
Энэ үеэрээ салбарын сайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий дахинд болон бүс нутагт нефтийн нийлүүлэлтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгааг нефт импортлогчдод сануулаад, төмөр замын байгууллагуудын удирдлагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Ингэхдээ, байгууллага тус бүр шатахуун түлшний нөөцөө бүрдүүлж, тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч, гаалийн байгууллагатай хамтарч ажиллахыг санууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц болон цаашдын хэрэгцээт шатахууны тооцооллоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах ёстойг онцлов.
Мөн Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлого шийдвэрийн дагуу Монголын нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн өөрсдийн аюултай ачаа хадгалах агуулах сав барих, газрыг олгох асуудалд төрийн байгууллагуудтай ярилцан, дэмжин ажиллана гэдгээ хэллээ.


Сэтгэгдэл ( 0 )