ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 27 мянгаар нэмэгдүүлэх тогтоолд гарын үсэг зуржээ. Ингэснээр ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2.4 сая байх бөгөөд цэргийн алба хаагчийн тоо 1.5 сая байх юм. Ингэснээр нийт бие бүрэлдэхүүн 27 мянгаар нэмэгдэж байгаагийн дотор цэргийн алба хаагчийн тоо 25 мянга байх аж.
Уг тогтоолд ОХУ-ын Батлан хамгаалах яамны ажилтнуудын дээд тоог 13.4 мянга байхаар тогтжээ. Үүний 4.9 мянга нь төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой аж. Дээрх тогтоол ирэх наймдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )