Хог шатаах үйлдвэр барих газраас 146 нэгж талбарыг чөлөөлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
57 минутын өмнө

Хан-Уул дүүргийн Морингийн давааны 10 га талбай дээр баригдах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн барилгын талбайд нийт 600 нэгж талбар өртсөнөөс, 146 нэгж талбарыг чөлөөлж байгааг Нийслэлийн төслийн удирдлагын газраас мэдээллээ. Түүнчлэн үлдсэн нэгж талбарын хариуцагчидтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа аж.

Хог шатааж, эрчим гаргах энэхүү үйлдвэрийг барих ТЭЗҮ батлагдсан бөгөөд нийтхөрөнгө оруулалт нь 206.5 сая ам.доллар байх тооцоолол гарсан байна. Энэхүү үйлдвэр нь хоногт 1500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байх юм. Үйлдвэр баригдсанаар хогны хэмжээг 80-90%, эзлэхүүнийг 90 орчим хувь бууруулах боломж бүрдэхээр байна.

Урьдчилсан тооцооллоор үйлдвэр ашиглалтад орсноор 34 МВт суурилагдсан хүчин чадалтатай эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэж, системд нийлүүлэх бөгөөд дулаан үйлдвэрлэлийн хувьд гэр хорооллын 2333 орчим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх хүчин чадалтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top