Испанийн хөлбөмбөгийн Барселона клубийн академи дөрвөн жил завсарласны эцэст Египет улсад дахин үүдээ нээлээ. Барселона клубийн Египет улсад 2006-2007 оны улиралд академи нээсэн нь хилийн чанадад нээсэн анхны академи байсан юм. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас 2022 онд үүдээ хаажээ. Одоогоор тус академи 10 болон 11 дүгээр сард сургалт зохион байгуулах юм байна.
Кайр хотын академийн нээлтэд Барса академийн захирал Бенни Мегрели, Барса академийн спортын захирал Серхи Бархуан нар оролцжээ. Кайр хот дахь академийн төлөөлөгчөөр Хассан Эмара ажиллах аж.
Египетийн нийслэл Кайр хотноо байрлах энэхүү сургалтын бааз нь хөлбөмбөгчдийг солилцох, академийн залуу тоглогчдын ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм байна. Сүүлийн үед Египетийн дотоодын лигийн өрсөлдөөн чанаржиж, үүнийгээ дагаад ур чадвартай залуу авьяастнууд төрөн гарч байгаа нь академийг дахин байгуулах гол шалтгаан болжээ.
Дэлхийд алдартай “1xBet” брэндийн албан ёсны түнш Барселона клуб Кайр хот дахь академийн сургалтад Барселона клубийн тоглолтын арга барил, хүүхдийн академийн сургалтын онцлогийг нэвтрүүлж, нутгийн багуудад залуу тоглогчдоо нийлүүлэх, мөн цаашлаад үндсэн багийн бүрэлдэхүүнд төгсгөгчдийг дуудах хэитийн зорилго тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )