EWC 2026 | Маргааш The MongolZ баг хоёр дахь тоглолтоо хийнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
56 минутын өмнө

Францын нийслэл Парис хотноо болж буй “Esports World Cup 2026” тэмцээний хоёр дахь тоглолтолд The MongolZ баг Украины “Natus Vincere” багтай учраа таарсан. Уг тоглолт монголын цагаар маргааш 19:00 цагт болно.

Дэлхийн алдарт “1xBet” брэндийн албан ёсны түнш “The MongolZ” баг тэмцээний эхний тоглолтод Оросын “magic” багтай учраа таарч 13-7 харьцаагаар буулгаж аван цааш шалгарсан юм. Тус тоглолтод “910” рейтингээрээ багаа тэргүүлсэн билээ.

Яг одоогийн байдлаар HLTV чансаанд “Natus Vincere” зургаадугаарт жагсаж байгаа бол, “The MongolZ” баг 13-рт жагсаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top