EWC 2026 хөшигний цаана | The MongolZ-н шинэ цэрэг “DarkMeister” гэж хэн бэ?

Б.Сэцэн | Zindaa.mn
17 цагийн өмнө

Дэлхийд алдартай “1xBet” брэндийн албан ёсны түнш “The MongolZ” баг хэсгийн шатаа амжилттай давлаа. Тэд одоо 2 сая ам.долларын шагналын сантай “Esports World Cup 2026” тэмцээний хасагдах шатанд шалгараад байна. Энэ амжилтад багийн шинэ буудагч (rifler) Д.Ирээдүй “DarkMeister” чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр бидэнтэй “The MongolZ”-с анх санал авсан сэтгэгдэл, багтаа хэрхэн дасан зохицож буй тухайгаа, энэ улирлын гол зорилго, “Counter-Strike”-н шүтээнийхээ талаар хуваалцлаа.

Интернэт кафегаас Нэгдүгээр түвшин хүртэл

“The MongolZ” бол залуу авьяастныг хэрхэн нээж, түүнийгээ ямархан хэмжээнд хүртэл хөгжүүлж чаддаг гэдгийг нэгэнтээ батлан харуулсан баг. М.Азбаяр “Senzu”, Б.Аюуш “mzinho”, Б.Өсөхбаяр “910” нар дотоодын ирээдүйтээ тоглогчоо дэлхийн хэмжээний од болтлоо өсөн дэвшсэн. Одоо тэдний дараагийн үеийнхний цаг нэгэнт иржээ.

Улирал эхлэхийн өмнө баг хүчээ нэмэгдүүлэхийн тулд бүрэлдэхүүндээ хоёр өөрчлөлт оруулсны нэг нь Д.Ирээдүй “DarkMeister” юм. Залуу буудагч замналын хамгийн том саналыг хэрхэн авсан тухайгаа дурсахдаа “Эхэндээ үнэхээр бодит зүйл үү гэдэгт итгэж чадхгүй байсан” гэсэн юм. Тэрээр саяхан FACEIT болон Premier дээр 5v5 тоглож байсан бол одоо эх орныхоо шилдэг багийг төлөөлөн Парисын алдартай үзэсгэлэнгийн танимд дэлхийн шилдгүүтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байна.

“Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал багийнхнаасаа асуучихдаг. Энэ нь надад багтайгаа дасан зохицоход маш их тус болсон”

Д.Ирээдүй "DarkMeister"

“EWC 2026” тэмцээний хэсгийн шатанд “The MongolZ” баг “magic”-тай учраа таарч итгэл төгс ялалт байгуулсан ч дараагийн шатанд “NAVI”-д 1:2-оор хожигдсон. Улмаар тэд доод хүснэгтийн шийдвэрлэх тоглолтод “paiN” багийг 2-0-ээр бут ниргэсэн. Хасагдах шатны эрхийн төлөөх тус чухал тоглолтод “DarkMeister” 1.19 үнэлгээ үзүүлж, цувралын шилдэг дөрвөн тоглогчийн нэгээр нэрлэгдсэн юм. Тэрээр шинэ багтайгаа ямар ч саадгүй дасан зохицож, түүргэн уусаж байна. Тэрээр энэ тухайгаа “Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал багийнхнаасаа асуучихдаг. Энэ нь надад багтайгаа дасан зохицоход маш их тус болсон” гэж ярьжээ.

Энэ улирлын “The MongolZ” багийн төлөвлөгөө

Эрхэм зорилгынхоо тухай “DarkMeister” ярихдаа "Энэ улирлын бидний гол зорилго бол нэгдмэл, хүчирхэг баг болох. Багтаа хоёр шинэ тоглогч авсан болохоор бид бүх зүйлийг эхнээс нь хамтдаа шинээр бүтээж байна" гэсэн юм. Парист болж буй “EWC 2026” тэмцээний эхний зорилгоо хэдийнээ биелүүлсэн ч тэд үүгээр зогсохыг хүсэхгүй байгаа нь лавтай. Ямар ч гэсэн тэд тус тэмцээнд аваргаа хамгаалахаар ирсэн шүү дээ.

Азийн шилдэг баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан ч тэдний нэрийн хуудас болон түрэмгий, ойрын зайн тулаан ихтэй, хурдан хэмнэлтэй  тоглолтын арга барил өөрчлөгдөөгүй. Гэхдээ хоёр шинэ буудагч ирснээр Inferno талбарыг илүү олон удаа сонгож, өрсөлдөгчидтэйгөө халз буудалцахад бэлэн гэдгээ харуулсаар байна.

Залуу багийн хувьд гол сад нь сандрал, туршлагагүй байж магадгүй юм. Багийн шинэ цэрэг “DarkMeister” анхны томоохон тоглолтынхоо талаар ярихдаа “Миний анхны LAN тоглолт бодож байснаас илүүтэй сандаргасан” гэжээ. Хэрэв залуу авьяастнууд сэтгэл хөдлөлөө дарж чадвал “The MongolZ” баг өнгөрсөн жилийн амжилтаа давтахыг ч үгүйсгэхгүй. Нэмж дурдах ёстой нэг зүйл нь “Vitality”, “Spirit”, “Falcons” багууд тийм ч сайн формтой ирээгүй билээ.

Шүтэж өссөн тамирчин, феннүүддээ хандсан үг

Д.Ирээдүй “DarkMeister” анх counter-strike тоглож эхлэхдээ Олоф Кайбьер “olofmeister”-г үлгэр дуурайллаа болгож байжээ. Мейжорын хоёр удаагийн аварга, Мейжорын шилдэг тоглогч тэрээр гарцаагүй даган дуурайхуйц чадвартай тамирчин. Шведийн алдарт буудагч тэрээр “fnatic” багтайгаа хамт гайхалтай эрин үеийг бүтээсний дараа “FaZe” багт ч тодорч чадсан билээ.

“Энэ тоглоомыг илүү сайн ойлгож, олон жил тоглосны эцэст “s1mple” бол бүх цаг үеийн шилдэг гэдгийг ухаарсан” гэж “DarkMeister” ярьж байна. Украин тамирчны хувьд энэ тоглоомын түүхэн дэх хамгийн гайхалтай мэргэн буудагчийн нэг. Зөвхөн нэгдүгээр ангиллын тэмцээнүүдээс “s1mple” 21 удаа шилдэг тоглогчийн шагнал хүртсэн нь гайхалтай дээд амжилтын нэг хэвээр байна.

Яг одоогоор Олоф Кайбьер “olofmeister” зодог тайлсан бол Александр Костылев “s1mple” “EWC 2026” тэмцээний эрхээ авч чадаагүй. Шүтээнүүд нь тэмцээнийг гаднаас нь ажиглан суух зуурт “DarkMeister” энэ улирлын хамгийн том тэмцээнүүдийн нэгэнд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байна. Энэ бол шаргуу хөдөлмөр, хүсэл мөрөөдлийг хэрхэн бодит болгож чаддаргын тод жишээ, ховор бөгөөд онцгой түүх юм.

“Биднийг дэмждэг бүх хүмүүст баярлалаа. Бид үргэлжлүүлэн шаргуу бэлтгэж, чадах бүхний хийх болно”

Д.Ирээдүй "DarkMeister"

 

Азийн хамгийн хүчирхэг баг “The MongolZ” багийг “1xBet”-тэй хамт байж үргэлжлүүлэн дэмжээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top