Лавров: ОХУ Европоос хоригоо цуцлахыг хэзээ ч гуйхгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 03

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “Европын араас гүйж, хориг арга хэмжээгээ цуцлаад өгөөч гэж гуйхгүй” гэж хэлсэн байна. Мөн тэрээр цааш хэлсэн үгэндээ “ОХУ хэзээ ч хана барьж Европоос тусгаарлаж байгаагүй. Гагцхүү Европын холбоо л үүнийгээ хийсэн. Одоо ОХУ “за, за биднийг уучлаарай, юу болсныг март, хориг арга хэмжээгээ цуцлаач гэж гуйхгүй” хэзээ ч ийм зүйл болохгүй” гэсэн байна.

ОХУ-ын арми 2022 оны хоёрдугаар сард Украинд цэрэг оруулснаас хойш нийтдээ 21 багц хориг арга хэмжээ тавиад байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрөгч долоодугаар сард сүүлийн хоригоо тавьсан. ОХУ-ын засаг захиргааны зүгээс өрнийн тавьсан хориг ОХУ-ын эдийн засагт хор хөнөөл учруулахгүй гэж мэдэгддэг боловч томоохон эдийн засагчид дотоодын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэж үздэг билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(202.9.46.34) 2026 оны 09 сарын 04

орос яахав.манайх ямар байгаа билээ.

0  |  0
ГОМБОСҮРЭН(103.229.121.193) 2026 оны 09 сарын 05

ЛАВРОВ ГЭГЧ РИББЕНТРОП ИЛҮҮ ХАРГИС ФАШИСТ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД !!!

1  |  0
Гоё (66.181.160.47) 2026 оны 09 сарын 06

Сатаны хөгшин европ сөнөж байна

2  |  2
GANBAT(178.174.229.45) 2026 оны 09 сарын 03

IDIOT RUSSAIN

1  |  1
Top