Орос-Хятадын Засгийн газар хоорондын комисс өнөөдөр хуралдаж “Сибирийн хүч-2” төслийн хангамжийн маршрут болон арилжааны нөхцөлийг хэлэлцэхээр болжээ. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд Александр Новак “Вести” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэрээр хэлэхдээ “Манай талаас “Бид өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Сюэсянтай уулзалт Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хий нийлүүлэх нөхцөл, хэлэлцэгдэж буй маршрут, арилжааны нөхцөлийн талаар хэлэлцэнэ” гэжээ.
“Сибирийн хүч 2” төсөл нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой бөгөөд жилдээ 50 тэрбум куб метр хий дамжуулах хүчин чадалтай байх юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жилийн өдийд БНХАУ-д хийсэн айлчлалаар Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолой барих тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан түүхтэй. Гэвч хэд, хэдэн шалтгаанаар гацаанд ороод буй. БНХАУ-ын тухайд мянган куб метр тутамд 50 ам.доллар байхыг хүсэж байгаа. Энэ нь үндсэндээ ОХУ-ын дотоодын арилжааны дүн. ОХУ-ын тухайд мянган куб метр тутамд 250 орчим ам.долларын үнэтэй байх ёстой гэж үзэж буй. Үнийн дүнгээс гадна маршрутын асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай гэж БНХАУ үзэж байгаа. Яг үүнтэй зэрэгцээд Казахстан дамжин өнгөрөх маршрутын санал тавьсан нь “Сибирийн хүч 2” төслийн гацаанд орох үндсэн шалтгаан болжээ.
Гацаанд орсон тухай дэлгэрэнгүй нийтлэлийг доорх холбоосоор уншина уу.
ГАЦААНД ОРСОН "СИБИРИЙН ХҮЧ-2"

Сэтгэгдэл ( 0 )