ГУЧИН жилийн мөрөөдөл БОДИТ болох цаг ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Монголын нутгаар байгалийн хийн хоолой дайруулна. Ингэж хэлбэл гурван жилийн өмнө онигоонд орох байсан биз. Зарим нэг нь мэдэхгүй байж цуурлаа гээд нулимж байж ч мэдэх юм. Ний нуугүй хэлэхэд 30 жил мөрөөдөж, 20 жил судалж байгаа гэх бөөрөнхий үгээр үг хийж явсан учраас чичлүүлэх нь аргагүй л дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлаад байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцахад хэзээ ч бүтэхгүй юмаар пиар хийлээ гэж тавлаж байсан хүмүүс олон.

Тавласан, чичлүүлсэн, мөрөөдсөн 30 жил ийнхүү дуусаж ОХУ-ын тал Монголын талтай хамтран байгалийн хийн хоолойг манай нутгаар дайруулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгожээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзаж ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбох “Сила Сибири-2” буюу “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон юм.

Хийн хоолойг Монголын нутгаар дайруулах тухай яриа 1999-2000-аад онд гарч байв. Чухамдаа энэ цаг үеэс бидний мөрөөдөл эхэлсэн. Улстөрчид ч битүүхэндээ дайруулаасай гэж залбирч байсан нь нуух аргагүй үнэн. Хувь заяаны шоглоомоор энэ яриаг ОХУ-д одоо адлагдаад байгаа Михаиль Ходорковский гаргаж байсан түүхтэй. Бүр “РУСИА петролеум” гэх компани Монголоор дайруулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх ТЭЗҮ-н урьдчилсан тооцоолол гаргаж байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч энэ асуудлыг удаа дараа хэлэлцэж байсныг харвал төрийн гурван өндөрлөгийн ч мөрөөдөл байсан нь батлагддаг.

“Тэдний тооцоолсноор хэрэв Монголын төв хэсгээр төмөр зам дагуу тавих юм бол 1050 км үргэлжлэх юм байна гэсэн дүгнэлт гарч байсан”

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, судлаач Л.Хангай

Үүгээр ч үл барам хэрэв байгалийн хийн хоолойн барилгын ажлыг эхлүүллээ гэж бодоход 3-4 жилийн дотор барьж дуусна гэх дүгнэлтэд хүрээд  байж. Түүнчлэн найман станц барих ёстой, барилга угсралтын үед 3700 хүн ажиллаж, ашиглалтад орсны дараа 1500 гаруй хүн ажиллах боломжтой ч гэсэн тооцоолол боловсруулжээ. Тэгэхээр бас ч гэж молиго үмхүүлээгүй байсан нь тодорхой харагдана.

Ер нь яагаад Монголын нутгаар дайруулах сонирхол байгаад, Владимир Путин нэн даруй эхлүүлэхийг үүрэгдээд байгаа юм бэ гэх асуулт гарч ирэх нь гарцаагүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

ОХУ-ын Ерөнхийлөгч "Газпром" НХН-ийн Удирдах зөвлөлийн даргатай уулзав /2020.03.27. Москва хот, ОХУ/

ОХУ-д урд хоолойгоор дамжуулах боломж байсан. Гэхдээ Украинд байдал хурцдаж, улс төрийн маргаан илтэд өрнөн, буун дуу гарах болсон учраас баруун талаар Укокийн өндөрлөгөөр тавьж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж судлаачид үздэг. Гэвч энэ тооцооллоор явбал маш урт үргэлжлэхээр байлаа. Ковыктагаас биш Ямагаас хоолой татвал урт нь 6750 км тавих ёстой. Гэвч үндсэн хэрэглэгчид нь далайн эрэг болон Бээжин хот, аж үйлдвэрийн районууд байсан. Дараагийн асуудал нь ЮНЕСКО-гийн Байгалийн өвийн ангилалд хоолой тавих орчмын газар нутаг хамрагддаг. Геологийн нөхцөл байдлаас асуудлыг хурцдуулж байгаа бас нэг асуудал бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарч байсан явдал. Үндэстний цөөнх, газар нутгийн маргаан зэргээс харвал Шинжаан Уйгарын бүс нутгаар гарцаагүй дайрах шинжтэй тул БНХАУ-ын тал ч ОХУ-ын тал ч энэ тооцооллоо орхисон түүхтэй.

Ингээд Монгол Улс хамгийн боломжит хувилбар болж хувирсан түүхтэй. Оны өмнөхөн санамж бичигт гарын үсэг зурж, “Газпром” компани монголд төлөөлөгчийн газраа байгуулан, хоёр талын хамтарсан ажлын хэсэг хэд, хэдэн удаа хуралдаж байж мөрөөдлийг бодит болгох нөхцөл бүрдсэн юм.

“Байгалийн хийн хоолой дамжих нэгдүгээр шалгуур нь тэр хоолойн дагуу хэрэглэгч олон байх нь ашигтай байдаг. Манай улсын хувьд хил даваад орж ирвэл 100 гаруй км-т Дархан, Дарханаас цаашаа 220 км-ын цаана Улаанбаатар хот бий. Улаанбаатар бол гол хэрэглэгч нь юм. Монголын нутгаар дайрах 2100 гаруй км байгалийн хийн хоолойн үндсэндээ 1000 гаруй км-т нь Улаанбаатар байгаа. Цаашаа дахиад 800 гаруй км явж байна Хятадын нутаг дэвсгэр рүү орно”

Эдийн засгийн ухааны доктор, профессор А.Даваасүрэн

Дэлхийн улс төрийн нөхцөл байдал, Украин-ОХУ-ын харилцаа, Шинжаан Уйгар эх газрын Хятадын хурцадмал байдал ийнхүү Монгол Улсад нааштайгаар эргэв. Халхын заяа ихээ гэдэг шиг байгалийн хийн хоолой монголоор дайрах мөрөөдөл бодит болоход ойртон ирлээ. Яг л Эрдэнэт баригдах болсон шиг Монгол Улсад ирээдүйд их ашиг авчрах төсөл ийнхүү бодит ажил хэрэг болох нь. Гурван улсын эдийн засгийн коридор, гурван улсын санаачилсан дэд бүтцийн санал санаачилгууд ч байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулахад анхаарч байсан. Цаашид ч үүнд хамааруулан шийдвэрлэх боломж нь бүрдээд ирлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын тал ч, Оросын тал ч гурван улсын найрсаг хамтын ажиллагаа энэ том бүтээн байгуулалт дээр харагдана гэдгийг онцолж байв. Энэ нь ч сар гаруйн дараа бүрэн ажил хэрэг боллоо.

Дэлхий улс төр, геополитикийн тухайн үеийн хэт шилжилт хөдөлгөөн манайх руу эргэсний дүнд Эрдэнэт бий болох үндсийн үндэс тавигдсан юм. Социалист лагерийн орнуудад хамгийн том зэсийн нийлүүлэгч байсан Чили улсад 1973 оны есдүгээр сарын 11-нд хэт барууны хүчнийхэн АНУ-ын оролцоотой төрийн эргэлт хийж Сальвадор Альендег түлхэн унагаагүй бол “Саалийн үнээ” маань хашаандаа байхгүй байх байлаа. Чилийн эрхэнд гарсан Августо Пиночет тухайн үед ЗХУ болон социалист лагерийн орнуудтай байгуулах ашигт малтмалын бүх гэрээгээ цуцалсан юм. Чилийн зэсийн нөөц дээр түшиглэж байсан социалист системийн орнууд зэсийн асар том дутагдалд орох бодит нөхцөлтэй тулж ирсэн нь энэ. Тухайн үед хэдийгээр Зөвлөлтийн Чита хотын Удоканы орд, Афганистаны Кандагарын ордыг эргэлтэд оруулахаар ярилцаж байсан ч Удоканы орд нь байгалийн нөхцөл, Кандагарын орд нь улс төрийн нөхцөл байдлаас болж ашиглах боломжгүй нөхцөлд тулж ирсэн юм. Тиймээс хамгийн боломжтой орд нь Эрдэнэт болж, их бүтээн байгуулалт эхэлсэн билээ.


Зураг түүх өгүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхаж, байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах талаар хэлэлцэв. /Монгол Улс, Улаанбаатар хот. 2019.09.03/

 

Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурав. /ОХУ, Москва хот. 2019.12.06/

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батсүх(122.201.31.211) 2023 оны 03 сарын 22

Орос Хятад 2 манай улсыг элдвээр дарамтлах цаашилбал үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул дагуулж мэдэх зүйл хийн хоолойг манай нутгаар дамжуулах асуудал байж мэднэ шүү тийм болохоор нэг их баярлаад байх зүйл биш дээ

0  |  0
Zochin(66.181.178.138) 2020 оны 04 сарын 10

Хар дарсан 30 жил

0  |  0
Zochin(66.181.183.215) 2020 оны 04 сарын 07

Вакум хоолойн тээвэр сансарын дамжин өнгөрөх тээвэрт нэмж гарын үсэг зурмаар

0  |  0
зочин(64.119.25.25) 2020 оны 04 сарын 04

Онц ажил Амжилт Урагшаа

0  |  0
Зочин(202.55.188.34) 2020 оны 03 сарын 29

За яахав, энэ бол нэг ээлжиндээ Восточный мэтийн үлгэртэй жишвэл харьцангуй нааштай байж болох тѳсѳл. Ядаж л бид газаар ѳѳрсдийгѳѳ хангахад нэг алхам дѳхнѳ. Тэгээд бэлэн юманд дуртай ард түмэнд бол яахав чамгүй хэдэн доллар сул оож ирэх нэг суваг мѳн. Гэхдээ бас бодттой аюулууд дагалдаад бий болж машадгүйг анхаарах нь зүй. Хамгийн түрүүнд нэг нийлүүлэгчтэй монопополь тогтолцоо бий болохыг анхаар. 2-рт манай улсын нутаг дэвсгэр дээгүүр гадны улсын онцгой эрх ашиг бүхий обьект бий болно. Энэ үнэтэй обьектоо хамгаалах зорилгоор Оху хэзээ хүссэн цагтаа манай нутаг дэвсгэр лүү арми оруулах болно.

0  |  0
brotherhood(202.179.27.158) 2020 оны 03 сарын 29

good

0  |  0
зочин (202.9.46.139) 2020 оны 03 сарын 30

30 жил ярьсан зүйлийг МАН-ын ЗГ ажил хэрэг болголоо. амжилт хүсье.

2  |  1
Баатархүү(202.9.40.52) 2023 оны 03 сарын 22

Уул нь бид бусдын царай харьж суух биш энэ их нүүрсний ордыг дагасан хийгээ олборлоод Хятадад руу нийлүүлэх шугам хоолойнхоо тухай ярьж байх ёстой биш үү\n

1  |  0
Баатархүү(202.9.40.52) 2020 оны 03 сарын 30

Би тэр уулзалтын яриаг үзсэн. Нэг юм орос хэл мэддэг ухааны юм. Яг Монголоор дайрах тухай юу ч яригдаагүй шүү дээ. Эрчимжүүл гэсэн. Энэ нь заавал Монголоор биш Казакстанаар байж ч болох юм шүү дээ. Эцсийн шийд нь гараагүй байгаа юм байна лээ. Баярлах болоогүй байна.

0  |  1
mm(202.9.40.79) 2020 оны 03 сарын 30

Баярлаад байх хэрэггүй араасаа олон асуудал дагуулна . Мэдээж орсуудад энэ талаар давхар бодсон юм байгаа

1  |  0
зочин(103.229.123.232) 2020 оны 03 сарын 29

Бодит байдлыг сайн ухаарч дугнэж чадахгуй улстерч ,судлаач нэр зуусэн Хий улстержсен хуурамч Мэдлэгтэнгууд бна гэдгийг электрат гэх юмнууд харуулж бна даа ?! Бас тэгээд Ард тумний оюун санааг Сонгуульд бэлдэхэд туслана аа гэсэн хуурамч халхавч хэрэглээд ?!Тиймл мундаг бол Улсорны Терийн удирдлагад гарсан Шудрагын хуурамч дуртэй Нямдоржтон нараа олон талаас нь дугнэж Зев бурууг ялгаад егвел дээр бус уу ? Тийм зориг бна уу?

0  |  0
зочин(103.229.123.232) 2020 оны 03 сарын 29

хийн хоолой Монголоор тавигдах нь цаг хугацааны л Асуудал бжээ?!Энэ тесел Монголын Газар нутгаар хэрэгжуулэх нь одоо цагт Орос ,Хятадын Геополитикийн тааламжтай нехцел бурэлдснээс 2 Гурний Терийн тэргуунууд тохирсны илрэл ! Хятад зевшеерсний дагуу тесел хэрэгжих тул Одоо бол Вагон хеделчихжээ гэсэн уг болов уу?!

0  |  0
Бид(192.82.64.251) 2020 оны 03 сарын 30

Муусайн АНусууд шинэ санаархагч электрат гэх луйварчид боож ухэх нээ Таануусуудын чадах юм даанч бишлдээ \n

1  |  0
zochin(202.126.89.61) 2020 оны 03 сарын 28

Bayar hurgey.Oros Mongol Hyatadii shun altnuudan ard tumnii ev nairamdalt hariltsaa ulam uls behjine gesen ug.Huviin kompanii shunahai yumnuufad aldchihgu shig uls omchlood ard tumend adhgaa ogoh boltugai

0  |  0
ТЭНЭГҮҮД(182.160.37.235) 2020 оны 03 сарын 30

ХУДЛАА ШААГААД БАЙЛДАА.ХААНА ТЭГЖ БИЧСЭН БАЙНА.СОНГУУЛИЙН ШОУ БОЛОЛТОЙ.МАЛУУД ДАГААД ХӨӨРЧИХ ЮМ АА.

0  |  1
(202.179.25.32) 2020 оны 03 сарын 28

mash mundag tusul gants gaziin hooloi tavij chaddaggui uls gej yu baihvde

0  |  0
хаха(202.72.240.74) 2020 оны 03 сарын 30

хүрэлсүхийн биш баттулга ерөнхийлөгчийн гавьяа болно шүү

2  |  0
зочин(66.181.161.100) 2020 оны 03 сарын 28

Орос, Монгол 2 шийддэг асуудал биш.\n

0  |  1
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 28

yag ynen ene l estoi jinhen tosol, enenees bid amshig olno amdarna

0  |  0
Su ah(202.179.24.192) 2020 оны 03 сарын 28

Яах аргагүй монголд хэхэгтэй төсал шүү. Том төсөл гэж энийг хэлнэ.\nТаван толгой Оюутолгой 2 бол том баялаг болохоос том төсөл биш \nЗүгээр л баялгийг дээрэмлэх ажиллагаа.\nАливаа төслийг өгч байгаа үр ашгаар нь дүгнэх ёстой.

2  |  0
Top