ОХУ, БНХАУ хийн хоолойн “Сибирийн хүч-2” төсөл яриа хэлэлцээний идэвхтэй үе шатандаа явж байна. Гэхдээ гэрээнд энэ сарын 9-нөөс өмнө гарын үсэг зурж чадахгүй болов уу гэж ОХУ-ын эрчим хүчний сайд Сергей Цивилев мэдэгджээ.
Өдгөө хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу тавих талаар хэлэлцэж байгаа гэж Цивилев тодруулаад, "Гэрээний төслийн боловсруулах ажлыг холбогдох аж ахуйн нэгжүүд хийж байгаа. Гэхдээ тавдугаар сарын 9-нөөс өмнө гэрээг байгуулж амжихгүй" гэжээ.
“Сибирийн хүч-2” хийн хоолойг Ямала, Баруун Сибирийн нутгаас Хятад руу татах юм. Хийн хоолойн дээд хүчин чадал нь жилд 50 тэрбум куб метр. 2023 оны арванхоёрдугаар сард Оросын тал хийн хоолой барих нөхцөлийг “Газпром”, Хятадын CNPC компаниудтай зөвшилцсөн тухай мэдээлж байсан билээ.
Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан тавих судалгааны ажлууд явагдаж байна гэж Цивелев онцолжээ.
БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жан Ханьхуэй өнгөрсөн дөрөвдүгээр сард “Сибирийн хүч-2” төслийн маршрутыг талууд хэлэлцэж байгаа тухай мэдэгдэж байсан. Түүний ярьснаар, байгалийн хийн үнийн талаар тохиролцоонд хүрэхэд илүү хялбар. Элчин сайдын онцолсноор, хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах эсвэл зөвхөн Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан Өвөр Байгалийн хилийн хэсгээр Хятад руу гаргах хувилбаруудыг хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
үлгэр үлгэр бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэж
үлгэр үлгэр бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэж
үлгэр үлгэр бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэж
үлгэр үлгэр бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэж
Орос хятадын Хийн хоолойгоо больчих !! өөрсөдөө бага оворын хоолой хийж чадах шүү !!нефтийн үйлдвэр хаана байна ??? Том гүрнүүд бүгд жижиг болсон улсаар тоглоод бна шүү дээ?!!! Зөвхөн улс дотороо нууцлаж байгаад жижиг дунд юм хийж сурах нь зөв шүү !!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00