БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн баримт бичгийг ойрын хугацаанд бэлэн болгох үүрэг өгсөн тухай ОХУ-ын шадар сайд Александр Новак мэдээлжээ.
Түүний хэлснээр, талууд төслийг дэмжин, нэгдмэл ойлголттой болсон. Тиймээс оролцогч компаниудад төслийн баримт бичгийг нарийвчлан боловсруулж, ойрын хугацаанд гарын үсэг зурахад бэлэн болгох чиглэл өгсөн. “Сибирийн хүч-2” хийн хоолойтой холбоотой асуудлыг энэ сарын 21-нд В.Путин, Ши Жиньпин нарын хэлэлцээний үеэр хэлэлцжээ. Талууд энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн онцолсон байна.
"Сибирийн хүч 2" ТӨСӨЛ
2022 оны нэгдүгээр сард Оросын “Газпром” компани “Сибирийн хүч-2” төслийн үргэлжлэл болох “Союз Восток” хийн хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн дүнгийн протоколыг Монгол Улстай байгуулсан тухай мэдээлсэн билээ. Мөн оны арваннэгдүгээр сард ОХУ-ын шадар сайд “Союз Восток” хийн хоолойн төслийн ажлыг 2023 онд дуусгана гэж мэдэгдсэн. Энэхүү хийн хоолойгоор дамжуулан Хятад улсад жилд 50 тэрбум куб м орчих хий нийлүүлэх юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн урт нь 962.9 км байна. Барилгын ажлыг 2024 онд эхлүүлж хоолойг 2027-2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ши Жиньпинтэй “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг урагшлуулж чадсан хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр, төсөлтэй холбоотой асуудлаар Монгол Улстай тохиролцоонд хүрсэн. 2030 он гэхэд хийн нийлүүлэлт 98 тэрбум куб м болно.
Сэтгэгдэл ( 8 )
Чадахгүй гээд татгалзах эрх Монголд байгаа. Даварсан гарууд вэ? Амар айн. Хоолой дагаад цэрэг ороод ирвэл яана?
ene bol tun saihan medee shuu. dood muu ardchilsan vzelt geh garuud eh oronoo ogt bodohgui yumaa da..
\n3 дахь хөршийн оролцоог монголд байхгүй болгох 2 хөршийн бодлого хийн хоолойгоор хэрэгжинэ
Муу мэдээ,хийн хоолой манайд их дарамт авчирнаа дараагийн укр болох гээгүй юм бол болиулах хэрэгтэй,оросууд хөршдөө халгаатай дээрэнгүй түүхтэй новшнууд
сайхан мэдээ байна
Сайхан мэдээ. Манайд их ч хэрэг болно.
Салаавч
Энэ Монголд гай болох Монголыг 2 хуваах шугам хоолой шүү. Энэ шугам хоолойгоо хамгаалах газпорм хувийн армиа Монголд оруулж ирнэ