“Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эцсийн шийдвэр гараад байгаа. Шинэ хийн хоолойг барих тухай асуудал 2020 оноос идэвхтэй яригдах болсон. Энэ яриаг хийн хоолойн “ах” болох “Сибирийн хүч-1” хоолойн ачаалал нэмэгдэж байгаа гэсэн баримт баталсан юм.
Оросын байгалийн хийн экспортын шинэ чиглэлийн эх үүсвэрийн нөөц суурь нь Ямала, Надым-Пур, Тазовын бүс нутгийн орд, Ковыктин орд болон Красноярскийн хязгаарын байгалийн хийн нөөцтэй мужууд болж байна.
Эхэндээ хийн хоолойг Барнаул-Бийск-Уулын Алтай гэсэн хамгийн богино чиглэлд тавихаар төлөвлөж байсан ч техник, эдийн засгийн үндэслэлийг авч үзсэний дараа богино гэдэг нь ашигтай бус харин ч эсрэг илүү их алдагдалтай болох нь тодорхой болсон байна.
Харин шинээр баталсан чиглэл Томск хотоос өмнөд зүгт Красноярск, Эрхүү, цаашлаад Байгаль нуурыг тойроод Монгол Улс руу, Улаанбаатар хот хүртэл үргэлжлэх юм.
Өрнөдийн шинжээчдийн тооцоолсноор “Сибирийн хүч-2” хоолойг барихад 10-13 тэрбум ам.доллар шаардагдах ба бүрэн ашиглалтад орсны дараа Хятад улс жил бүр 98 тэрбум куб метр байгалийн хий авах боломжтой. Энэ нь Европ сайн дураар нүүрсустөрөгчийн өлсгөлөнд ороогүй байх үед худалдан авч байсан хэмжээнээс гуравны нэгээр бага юм. Гэхдээ эдгээр тоо, хэмжээ нь дараагийн асуудал. Учир нь үүнээс ч илүү чухал хүчин зүйлс бий.
Хоёр долоо хоногийн өмнө Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалт болж, өндөрлөсөн. Энэ хүрээнд хийн хоолой барих асуудал яригдсантай зэрэгцэн Красноярскийн хязгаарын нийслэлээс 70 км зайд өнгөрөх хийн хоолойгоос аж үйлдвэрийн зорилгоор шугам татах стратегийн сэдэв мөн хөндөгдсөн. Энэ мөчрийн ачаар нүүрсээр ажилладаг цахилгааны эх үүсвэр өргөнөөр ашигладаг тус бүс нутгийг байгалийн хийгээр хангах боломжтой болно гэж үзэж байна.
Монголын хэсэг багагүй сонирхол татаж байна
Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн урт 960 орчим км. Хоолой Монголын нийслэл хотоос маш ойр зайд өнгөрнө. Ингэхдээ Улаанбаатар хот байгалийн хий дамжуулах хоолойтой болоод зогсохгүй дотоодын “Союз Восток” хэмээх өөрийн гэсэн хийн шугамтай болох юм. Энэ төслийг баталсан хамтарсан протоколд 2022 оны нэгдүгээр сард “Газпром” компанийн ТУЗ-ийн дэд дарга Алексей Миллер, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нар гарын үсэг зурсан билээ.
Дотоодын эл сүлжээ Монгол Улсад нийслэл хотоо байгалийн хийгээр хангах боломж олгохын сацуу цахилгаан эрчим хүчний сүлжээнд гол үүрэг гүйцэтгэж буй нүүрсний хэрэглээг багасгах боломжийг бүрдүүлэх нь тодорхой.
Хамгийн сонирхолтой нь, “эх газрын” Монгол Улсын дундуур гарахдаа “Сибирийн хүч-2” хийн хоолой цаашлаад Хятадын хойд хэсэг болох Өвөр Монголын өөртөө засах оронд хүрнэ.
Оросыг шүүмжилдэг өрнөдийн зарим шинжээчид энэхүү төсөл хэзээ ч хэрэгжихгүй гэдэгт итгүүлэх зорилгоор мэдээллийн давлагаа босгоод байна. Үүнийхээ нотолгоо болгон Хятад улсын хүн амын нягтаршлын газрын зургийг заана. Тэд Хятадын хүн ам хамгийн сийрэг суурьшсан бүс нутагт Оросын байгалийн хий хэнд хэрэгтэй вэ гэж ёжтой асуудаг. Үүнд хариулахын тулд эрчим хүчний салбараас улс төр рүү шилжих ёстой.
Хятадын мужуудын газрын зургаас Өвөр Монгол нь үнэхээр хамгийн цөлөрхөг, хүн ам бага суурьшсан, тийм ч сайн хөгжсөн бүс нутаг биш гэдэг нь харагдана. Тиймээс ч хийн хоолойг барих гол зорилго нь алслагдмал бүс нутгуудад амьдралын түвшнийг дээшлүүлэх явдал хэмээн зоригтой таамаг дэвшүүлэхэд буруутахгүй л болов уу. Учир нь байгалийн хий нь өвөлдөө цээжээр татах их хэмжээний цас унадаг, агаарын температур -20 хэмийг байнга заадаг эрс тэс уур амьсгалтай нутагт бол хямд өртөгтэй цахилгаан эрчим хүч, орон байрны халаалт юм. Энэ бол хувийн тээврийн хэрэгслийг өөр түлшний хэрэглээнд шилжүүлэх боломж. Энэ бол аж үйлдвэрүүдийг барих, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх эх үндэс, бүхэлдээ хөдөө, орон нутгийн хүн ардын амьдралын түвшнийг дээшлүүлэх боломж, шинэ ажлын байр, өрхийн хэтэвчинд орох нэмэлт мөнгөн орлого гэсэн үг юм.
Эцэст нь хэлэхэд, “Сибирийн хүч -2” хийн хоолойг барьж дуусгах товыг 2023 оны сүүл хэмээн албан ёсоор зарласан. Сүүлийн жилүүдэд “Газпром” компани бүхий л төслүүдээ цагаас нь өмнө хэрэгжүүлэн дуусгаж байгаагаас үзвэл төслийг дэмжигчид эсвэл шүүмжлэгчдийн алиных нь үнэн байсныг бид тун удахгүй мэдэх болно.
Эх сурвалж: РИА Новости
Сэтгэгдэл ( 13 )
Монголыг утаанаас салгах цорын ганц биелэж болох хувилбар. Монгол ойрын 50 жилдээ АЦС барьж чадахгүй, ойрын 20 жилдээ 4р ДЦС шиг станц барьж чадахгүй нь ойлгомжтой тул өдөр тутам нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд Оросын хийн шугам л гол найдвар. Энэ шугам орж ирсэнээр эрчим хүчний үнэ буурч үйлдвэрлэл нэмэгдэж , хотуудын дэд бүтэц өргөжин Нийслэлийг хүнд байдлаас, 0 зогсолтоос аврах болно. Үүний хажуугаар жил тутам сул орж ирэх 1-3 тэрбум доллар гэдэг бол ОюуТолгойгоос ч их хэмжээний орлого орж ирнэ гэсэн үг. Баригдах явцдаа Монголын зам барилгын олон компануудыг ажлаар ханг
Оросууд Монгол улсын нутаг дээгүүр байгалийн хийн хоолой барихгүй учир нь Оросууд айхтар ба Монголчуудын янзыг үзэж байгаа юм. Тиймээс мангар Монголчууд аа, онгироод хэрэггүй!
Энэ хийн хоолойн хамгаалалтын бүс болох 2 талдаа 400 метр газар нийтдээ 1 кмын өргөнтэй 965-1000 км урт газар ОХУ-ын хамгаалалтад орж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл Моггол улсын 1 сая иргэн өмчлөн амьдрах хэмжээний кв метр газар. Энэ газрын түрээс төлбөр, нөхцөлийн талаар хэвлэлийн хурал дээр асуусан сэтгүүлчдын асуултанд Оросууд бөөрөнхийлээд мушилзаад өнгөрсөн. Малчтд маань дураараа чөлөөтэй нааш цааш нүүдэллэж чадахгүй, Вагнерчүүдээс зөвшөөрөл авдаг болно гэсэн үг.\n
Бөөн шантааж хамт ирнэ украйныг хар хөлдөөж ална гээд ,крантаа хаагаад л бензих шигээ...
Лам олдохгүй бол буцахдаа залья гэдэг шиг оросууд европт ад болох болохоороо монголыг санаж гэнэ.Хэзээ ямагт дээрэнгүй хандаж ирсэн новшнууд даа.Хийн хоолой естой хэрэггүй дагаж ирэх аюул нь маш их шүү
Наад хоолойг чинь Монголын нутгаар явуулахгүй. Тэмцэнэ шүү.
orosiin gazprommiin ashig 2022 ond mash ih baisan ch dee. iimees hubitsaa ezemshigdee ashigaa taraaj ogson shuu. ene jil hiin vne ondor baij asar ih ashig olson doo.zarimdaa bvr 1200 dollar bolson ch de. mongo bol hangaltai bgaa. bas hooloi bol orosuud oorsdoo hiideg sayhan shahah nasso iig oorsdoo hiij nord 1 urisgaldaa tabisan daa...hyataduud l mongoloor dairuulahgui geed bnaa..mongold tun ashigtai tosol shuu..
Энэ хоолой тавигдах эсэх нь зөвхөн Хятад улсаас хамаарна.
3-р асуудал нь газпром санхүүгийн хувьд маш их асуудалтай бгаа.ийм их мөнгө гаргаж санхүүжүүлэх чадах эсэх нь эргэлзээтэй.4-т хамгийн гол нь өндөр даралт даах ган хоолой,насосны станцын тоног төхөөрөмжүүд хаанаас авах вэ гэдэг нь бас асуудалтай.орост хориг тавьсны улмаас гаднаас эдгээрийг нийлүүлэхгүй.
2-р асуудал нь газын магистраль барихад газпром цавчаа хийгээд өртөгийг нь хэд нугалж асар үнэтэй тусдаг.проектын өртөг нь 10-13млрд $ гэдэг нь яг эцсийн дүндээ 50-60млрд $ болдог.сила сибири-1 магистраль анх проектын өртөг нь ийм бсан боловч барьсан хойноо 58млрд $ зарцуулсан гэдэг.
Хийн магистраль барих шийд гараагүй.учир нь хятадын тал 3-дагч улсын нутгаар дайруулж хий авахгүй гэдэг байр суурь нь хэвээрээ.авах болбол магистраль барих ажилд хятадынкомпаниуд тал оролцох,хамгийн гол нь цаад газын ордын тодорхой хувийг эзэмшинэ гэдэг болзол тавьдаг.
dandaa neg hudalaa burah hurliiz shuu, mongol uls hyatadiin haraat ediin zasagtai bolood udaj bnaa. odoo manai ediin zasagiin 80 hubi zobhon hyatadaas hamaaraltai baihad ene hurliizuud orosiig vzen yadah yum daa. bid harin hyatadiin noloog buuruulah ni chuhal bna.deer ediin zasagiin hubid mash ach holbogdoltoi tosol shuu. odoo ashigt maltmaliin lentsiin 80 hubi zobhon hyataduud ezemshij bna. udahgui gishgeh gazargui boloh gej baij shuu. mongold nooluur noos, neft , mah aris shir barilga tomoriin hvder geed bvh salbart hyataduud l barij bna. ted l vne togtooj bna. getel oorsdoo ardchi
Энэ хийн хоолойг тавьбал оросын хараат болох эрсдэлтэй. Алсдаа өөрсдөө хий олборлож хоолой тавьбал зүгээр дээ. Тусгаар улс байна даа энэ чинь