АНУ-ын талбайн теннисний холбоо Америкийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод зохисгүй үйлдэл гаргасан Беларусийн теннисч Арына Сабаленкаг 7500 ам.доллароор торгохоор болжээ. Дэлхийн чансааг тэргүүлж байсан тэрээр ОХУ-ын теннисч Элена Рыбакинатай таарч тоглохдоо 6-4, 5-7, 6-2 харьцаагаар хожигдож, аман хүзүүдсэн юм.
Тоглолтын туршид хэмнэлээ олохгүй байсан тэрээр эхний сетийн завсарлагааны дараа Артур Эйш цэнгэлдэхэд цугларсан үзэгчид рүү бөмбөг шидсэнээс бухимдал нь буцалж эхэлсэн. Бухимдал арилахгүй байсаар бөмбөг хүчтэй шидэж, шууд дамжуулалтын зураглаач руу уурлаж, зохисгүй үг хэлэн хашхирсаар байсан юм. Тэмцээн түүний ялагдлаар дууссаны дараа цом гардуулах ёслолоос өмнө тэрээр өөрийн цохиураа хэд, хэдэн удаа газар савж байгаа нь камерын дуранд үлдсэн. Тэмцээнд аман хүзүүдсэн Сабаленка татварын дараах дүнгээр 1.2 сая орчим ам.долларын шагнал хүртжээ.
Беларусийн теннисч Арына Сабаленка Америкийн нээлттэй тэмцээнд 2024, 2025 онуудад дараалж түрүүлсэн. Энэ тэмцээнийг дуустал дэлхийн чансааг тэргүүлж байсан тэрээр Америкийн нээлттэй тэмцээний шигшээд ялагдсанаар тэргүүн чансаагаа алдсан юм. Арына Сабаленка ийнхүү 2026 он гарсаар Эмэгтэйчүүдийн талбайн теннисний холбооны тэмцээнд түрүүлээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )