“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн боловсрол, эрүүл мэндийг дэмжих зорилготой “Тэнцвэртэй эмэгтэй” өглөөний уулзалтыг зохион байгууллаа.
Өнөөдрийн уулзалтын зочин илтгэгч Н.Амаржин амьдралын тэнцвэрийг хэрхэн хадгалах, сэтгэл зүйн дархлаагаа хэрхэн бэхжүүлэх талаар өөрийн туршлага, зөвлөгөөгөө хуваалцаж эмэгтэйчүүдтэй чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Мөн "Ai medi Mongolia" компаниас эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн тулгамдсан асуудал болох умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж буй талаар дэвшилтэт технологийн мэдээллийг танилцууллаа.

Сэтгэгдэл ( 1 )
Хэдхэн скуутерийн үйлчилгээ эрхэлдэг компанийн учрыг олчихож чадахгүй, гаднынхны ам харах, өөрсдөө толгойгүй, асуудал шийдэх чадваргүй, заавал гадны тусламж оролцоотой төсөл хөтөлбөр гэсэн юм хийж, цавчаа хийх гээд л чичирцгээгээд байх