Аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн баруун, Дорнод аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно.
Мөн аравдугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгийн аймгийн зарим нутаг, Увс, Ховд аймгийн баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Түүнчлэн Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.
Иймд малчид, хадланчид, тариаланчид, тээвэрчид та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )