Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар шинээр олгосон төгрөгийн ногоон зээлийн хүү 14.9% байна. Одоогоор энгийн зээлийн хүү 17.7% байгаатай харьцуулахад бага дүн юм.
Монголбанк 2021 оноос банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг ногоон санхүүжилтэд зарцуулсан тохиолдолд тухайн банкнуудад хүүгийн хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Хүүгийн хөнгөлөлт 2021 онд 0.5% байсан бол өнгөрсөн жилээс 1%, 2026 оноос 2.5% болж нэмэгдсэн байна. Энэ онд бодлогын хүү 12.5% болж өссөнтэй холбоотойгоор ногоон зээлийн хүү ч мөн адил дагаад өсжээ.
Судалгаанаас харахад арилжааны банкнуудын ногоон зээлийн хүү сүүлийн таван жилд 5-12% өсөөд байна. Тухайлбал одоогийн байдлаар ногоон зээлийн хүү 14-18% байгаа юм. Жишээлэхэд жижиг оврын нарны цахилгаан үүсгүүр авах зээлийн хүн 8% байснаа 15.7% байгаа бол бага ялгаруулалттай тээврийн хэрэгсэл худалдан авах хүү 15.4 байж байгаад 16.5% дээр тогтжээ.
Ийнхүү өсөж байгаа нь гадаад зах зээлэээс татан төвлөрүүлэх эх үүсвэрийн зардал нэмэгдсэтэй холбоотойг Төв банкны тайланд тодотгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )