Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 12-ний өдөр нийт 2200 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 646, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 18, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 60, хулгайн 21 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 90 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 130 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )