Налайх чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлж, цагийн хуваарийг сунгалаа

53 минутын өмнө

Иргэдийн зорчих хэрэгцээ, санал хүсэлтийг харгалзан Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, оройн цагаар үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэн, сүүлийн автобусны цагт өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос 7 тээврийн хэрэгсэл хөдөлж, иргэдэд үйлчилдэг байсан бол энэ тоог 10 болгон нэмэгдүүллээ.

Мөн сүүлийн автобус 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилж, 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад буухаар зохицуулалт хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top