Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байруудын мэдээллийг хүргэж байна.
- Баянгол дүүрэг - 96-р сургууль,
- Баянзүрх дүүрэг - 14-р сургууль,
- Сүхбаатар дүүрэг - 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүрэг - 83-р сургууль,
- Чингэлтэй дүүрэг - 23-р сургууль,
- Хан-Уул дүүрэг - 34-р сургууль,
- Налайх дүүрэг - “Эрдмийн оргил” сургууль
- Багануур дүүрэг - Хүний хөгжлийн ордон
- Багахангай дүүрэг - 91-р сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Цээж зураг
- Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )