Автотээврийн төлөөлөгчдийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө

О.Должин | Zindaa.mn
41 минутын өмнө

Монгол Улсын автотээврийн байгууллагын төлөөлөгчид болон БНХАУ-ын Шиньжан Уйгарын Өөртөө Засах Орны автотээврийн салбарын төлөөлөгчдийн 2026 оны ээлжит уулзалт аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Үрэмч хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хоорондын ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй, холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн хил дамнасан автотээврийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэж, харилцан тохиролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top