ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 10 сарын 31

“Астана-2026” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч үзсэн “Загреб-2025” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртлээ.

Манай тамирчин хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн чансааны зургаад бичигдэж буй, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Молдавын Василе Диаконыг цэвэр яллаа. 
 


 

Ийнхүү Т.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа хүртэж, “Осло-2021” ДАШТ-ий 65 кг-д хүртсэн хүрэл медалиа 70 кг-ын жинд ихэрлүүлж чадлаа.

Манай тамирчин хэсгийн барилдаандаа Казахстаны Санжар Досжанов, залуучуудын дэлхийн аварга Ираны Сина Махди Халили нарыг ялж, хагас шигшээд шалгарсан ч ОХУ-ын бөх Ибрагим Шарапуттинович Ибрагимовт 3:2-оор ялагдсан билээ.

Т.Тулга ийнхүү ДАШТ-ээс гурван медаль хүртсэн Монгол Улсын гурав дахь тамирчин болж байнө.

Түүнээс өмнө Хорлоогийн Баянмөнх, Зэвэгийн Ойдов нарын домогт тамирчид л ДАШТ-ээс гурван медалийг авчирч байсан. 

Гавьяат тамирчин Т.Тулгын хувьд Монголын чөлөөт бөхийн баг, тамирчдын дэлхийн аваргаас авчирсан 50 дахь хүрэл медалийн эзнээр тодроод байна. 

"Астана-2026” ДАШТ-ий 70 кг-ын дүн:

1. Ибрагим Ибрагимов (ОХУ)
2. Эрназар Акматалиев (Киргызстан)
3. Төмөр-Очирын Тулга (Монгол)
3. Зайн Резерфорд (АНУ)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.235)  11 цагийн өмнө

Ямар ч гэсэн үүрэгтэй, хөөрхий. Гавьяат гээд шал арчаад явбал утгагүй

0  |  0
zzzz (103.229.122.33)  17 цагийн өмнө

shuugchid luiwarduulaagui bol alt ch baisam daa

0  |  0
Dd (162.4.128.23)  19 цагийн өмнө

Manai Uls yaagaad cheleetiin Olon Ulsiin shuugchgui bolchihvoo Tulgadaa ulamjlaltai under Amjilt husie Olimpiin medalist oirhon baigaa daa

0  |  0
Top