Өчигдөр мэдээ харж байтал, ТӨХ-ны дарга н. Сугар Эрдэнэс Таван Толгойн нүүрсний тээвэрлэлт эхэллээ. Монгол улсад сайхан ирээдүй ирж байна гэх зэргээр их л хөөрүү ярьж байна. Мөн тэрээр энэ уурхайн нүүрсийг бид ямар ч ченж оролцуулалгүй шууд Хятадын гангын үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа цөөн тооны Япон, Солонгос компанид бидний зөвшөөрлөөр Чалко компани хүргэж өгч байгаа мэтээр ярихыг нь сонсоод дараах бодол төрж байлаа.
- Чалко борлуулалтыг таван жил хариуцна гэдэг бол таван жил ченж хийнэ гэсэн үг гэж надад ойлгогдож байна.
- Ченж байх ёсгүй гэдэг нь төрийн эрх мэдэл бүхий хүмүүс зөвхөн өөрсдөө ченж болохыг хүсэж байна.
- Коксжих нүүрс худалдан авах гэсэн их бага хүмүүс их олон байх бөгөөд тэдэнд тэр бүр олдоод байхгүй. Тэр бүү хэл албан бус ченжүүдэд нийтийн жишиг болсон тонн тутам 2 Ам.доллар өгье гэсэн ч олдохгүй болохоор 2+ гээд ч олдох магадлал нэн сул.
- Хятад улс захын мужийн иргэдэд боломж бололцоо олгохын тулд нүүрсний дотоод борлуулалтын лиценз гэх зүйлийг санаачилсан бөгөөд Монголоос нүүрс гаргасан болон гаргах гэж хичээсэн хэн бүхэн заавал Өвөр Монгол компаниар дамжиж төлбөр нь хийгддэгийг сайн мэднэ.
- Нүүрсний уурхайнууд өөрсдөө нүүрсээ борлуулах ёсгүй, хэн нэг нь нүүрс авахыг хүсвэл заавал худалдааны компанитай харьцдаг. Албан ёсны нүүрс худалдаалах эрх бүхий компаниуд үйл ажиллагаа явуулдаг бол үүнийг дагаж хэчнээн ажлын байр нэмэгдэх вэ? Татварын орлого ямар хэмжээгээр нэмэгдэх бол?
- Нүүрсний борлуулалтыг ченж хийлээ гээд уурхай хэзээ ч хохирохгүй учир нь уурхайн албан ёсны үнээс өндөр үнээр албан бус ченжүүд зарж чадаад байгаа юм. Ийм учраас албан бус ченжийг албан болгочихвол тэдний олдог мөнгөнөөс улс ядаж татвар аваад байна. Мөн тэд олсон мөнгөө айж эмээлгүй захиран зарцуулах эрхтэй болчих л санагдаад байгаа юм.
Та бүхэн дэмжсэн, эсэргүүцсэн саналаа надтай хуваалцаарай.
Эх сурвалж: http://tomdarga.blog.banjig.net/
Сэтгэгдэл ( 0 )