Америкийн гэрэл зурагчин эмэгтэй Беренис Эбботт (Berenice Abbott) (1898.07.17 – 1991.12.09) Нью-Йорк хотын өнгөрсөн зууны гучаад оны үеийн уран барилга ба хотын дизаины хар цагаан гэрэл зургаараа алдартай болсон хүн байлаа.
Огайо мужийн Спрингфилд хотод Эбботт төрөөд эхийн хамт өсч өндийжээ. Эббот мужийн их сургуульд суралцаж байгаад 1918-нд Нью-Йоркт ирээд тэр эмэгтэй Гринвич Авеню гудамжинд зохиолч Жуна Барнис, гүн ухаантана Кеннет Барк, уран зохиолын шүүмжлэгч Малком Коули нарын хамт байр хөлслөн амьдарч байв.
Тэр зураачид Юджин О”Нилл, Мен Рей ба Садакаши Хартманн нартай найзалж байсан учраас сэтгүүлч хийж байснаа театр, баримал сонирхох болсон байна. Эбботт 1919 онд томуугийн тархалтын үеэр өвчлөн үхэл амьдралын заагт байсан нь хожим түүний карьерт нөлөөлсөн гэдэг. Эбботт 1921 онд Европт ирээд Парис, Берлин хотноо баримлын урлаг судалав. Тэр үеэр л энэ эмэгтэй өөрийн нэрийг франц загварт оруулан "Berenice" гэж бичих болсон байна. Дүрслэх урлагаас гадна тэрээр өөрийн шүлгийг сэтгүүлүүдэд нийтлүүлж байв.
Эбботт анх удаагаа гэрэл зургийг 1923 онд сонирхож эхэлсэн байна. Мен Рей гэрэл зургийн талаар огт мэдлэггүй туслах хайж байсан учир тэр ажилтай болсон байв. Эбботт 1926 онд анхны гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан бөгөөд Рей түүний бүтээлийг нь бишрээд өөрийн урланд бие даан ажиллахыг зөвшөөрсөн байжээ. Дараа нь тэр эмэгтэй өөрийн урланг бий болгосон юм. Түүний моделиуд урлагийн цуутнууд байсны дотор францын Жан Кокто (Jean Cocteau) багтаж байлаа.
Мен Рей 1925 онд түүний гэрэл зургийг алдарт гэрэл зурагчин Атжед үзүүлсэн байна. Атже удалгүйи нас барсны дараа түүний ихэнх негативыг улс худалдан авсан байлаа. Мөн Эбботт талийгаачийн хэсэг негативийг 1928 онд худалдан авсаны дараа өөрийн ур чадвараа сайжруулж эхэлжээ. Тэрээр 1930 онд хэвлэгдсэн Atget, photographe de Paris номын гэрэл зургийн редактор байлаа.
1929 оны эхээр Эбботт Нью-Йоркт ирэн Атжегийн гэрэл зургийн номыг хэвлүүлэхээр хөөцөлджээ. Хотод дахин ирсэн тэрээр тэнд гэрэл зургийн асар их боломжтой олж харсан гэдэг. Тэгээд л Парист ирэн урлангаа хаагаад Ньв-Йоркт буцан ирж суурьшив. Анхны гэрэл зургуудаа Century Universal гэх 8 x 10 линзтэй аппаратаар авсан байна. Түүний уран бүтээлд Манхэттены одоо буулгагдсан олон барига байсан орон холтын түүхийг бүтээлцсэн юм. Эбботтын шууд гэрэл зураг шинжлэх ухаанд нэмэр хандив болсон бөгөөд түүний гэрэл зургаар 1958 онд дунд сургуулийн физикийн сурах бичгүүд чимэглэгдсэн байлаа.
Бодит төрлөөр элдэв зохион байгуулалтгүйгээр авсан гэрэл зургийг товойлгож өгсөн гэрэл зургийн хэсэг нь Эбботт болж чадав. Өөрийн бүх карьерын замдаа тэрээр технологи, нийгмийн хөгжлийн оргил зургууд нь байлаа.
Сэтгэгдэл ( 0 )