1996 онд Ч.Сайханбилэг гишүүний санаачлагаар тэр үеийн ханшаар чамгүй хөрөнгө зарж буюу 24 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулан байж иргэдийг хэсэгтээ л чирэгдүүлж олгосон иргэний үнэмлэхийг солих цаг нь болсон хэмээгээд “ухаалаг” иргэний үнэмлэх гэгчийг Засгийн газар олгохоор болоод байна. Үнэхээр ч хуучин иргэний үнэмлэхийг хуурамчаар олшруулж тэр дундаа сонгуулийн үеэр будлиан хутгадаг нөхөд олон. Гэвч өнөөдөр бас л 1996 оных шиг сайхан үлгэр ярьсаар “ухаалаг” иргэний үнэмлэх зайлшгүй шаардлагатай хэмээн улайрч байгаа нь цаанаа л нэг нууц агуулж, бас л хэн нэгний бизнес биш байгаа хэмээн олон нийтийн хардлагыг төрүүлж байгаа. Цахим үнэмлэх нь 15 тэрбум, харин хаягжилтийн нэгдсэн систем нь 16,5 тэрбум төгрөгөөр тооцогдон нийт 31,5 тэрбум улсын сангаас төсөвлөгдсөн байгаа юм.
31.5 тэрбумын өртөгтэй “Ухаалаг” үнэмлэхийг хэний бизнес вэ гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээр байна. 31.5 тэрбум бол зөвхөн төсвөөс гарах мөнгө. Харин иргэд бид тэр ухаалгийг эзэмшихийн тулд нэмж тодорхой хэмжээний татвар төлж таарна. Тэгэхээр энэ бол Оюутолгой, Тавантолгойд бараа материал шахахтай адил ланжгар бизнес гэдэг нь ойлгомжтой байна.
Ж.Гангар Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )